“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа

Б. Пагамдулам
1 цагийн өмнө

KFC брэндийн “ДҮҮРГЭ” кампанит ажлын хүрээнд, оюутан залуучууддаа бүтэн жилийн сургалтын төлбөрийн дэмжлэг олгох “KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.

Одоогоор нийт 300 сая гаруй төгрөгийн тэтгэлэг олгоод буй уг хөтөлбөрт мэргэжлийн чиглэл харгалзахгүй бөгөөд хүсэлтийн өргөдлийг 2026.07.31-ний 17:00 цаг хүртэл цахимаар хүлээн авна.

Энэ удаагийн тэтгэлэгт МЭРГЭЖИЛ ХАРГАЛЗАХГҮЙгээр сурч буй нийт 20 оюутан залуус шалгарах бөгөөд үүнээс 5 нь их, дээд сургуулиа төгссөн шинэ төгсөгч, 5 нь суралцаж буй оюутан байх бол үлдсэн 10 тэтгэлгийг KFC-ийн ажилтнуудаас тодруулах юм. Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулж, эхний шатанд тухайн оюутны танилцуулга бичлэг, 2 дахь үед ганцаарчилсан ярилцлага авна. Шалгаруулалтын үеүүдэд оюутан залуусын сурч хөгжих эрмэлзэл, бүтээсэн амжилт зэргийг харгалзан дүгнэх юм.

"KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ" тэтгэлэгт материалаа илгээх оюутнууддаа хичээлийн өндөр амжилт хүсье.

“ШИНЭ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2026-2027

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

KFC брэнд “Чанартай боловсролыг дэмжих” тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд сурч, хөгжих хүсэлтэй, цаашид KFC монгол брэндийн залгамж халаа болж ажиллах чин эрмэлзэлтэй хүүхэд залуучуудад олгох зорилгоор “ШИНЭ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2026-2027”-ын хүрээнд энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 12-р анги төгсөгчдөөс шалгаруулна.

ХАМРАГДАХ ТОО: 5 сурагч

ХЭН ХАМРАГДАХ: Монгол Улсын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 12-р анги төгсөгчид

ҮНДСЭН ШАЛГУУР:

  1. 2-3 минутын видео бичлэг ирүүлэх: Тэтгэлэгт хамрагдахын ач холбогдол, давуу тал, ирээдүйн зорилгоо тодорхой харуулсан байх;
  2. Шинэ төгсөгч бол дүнгийн дундаж 80% байх;
  3. Цаашид KFC Монгол брэндэд тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй;
  4. Хувь хүний хандлага ур чадвар сайтай, нийгэм олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцдог бол давуу тал гэж үзэх;
  5. Өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлсон байх;
  6. Тэтгэлэг авах зайлшгүй хэрэгцээ үүссэн байх;
  7. Тэтгэлэг авснаас хойш GAP YEAR aвахгүй байх

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА

Өргөдлийн хүсэлтийг 2026.07.31-ны 17 цаг хүртэл цахим хэлбэрээр хүлээн авна.

Доорх QR кодыг уншуулан цахимаар бүртгүүлнэ үү.


БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Анкет, цээж зураг (3x4 хэмжээтэй);
  • 2-3 минутын видео бичлэг ирүүлэх: өөрийн танилцуулга болон тэтгэлэгт хамрагдахын ач холбогдол, давуу тал, ирээдүйн зорилгоо тодорхой харуулсан байх.
  • Дээрх бүх материалуудыг цахим хэлбэрээр хавсаргаад оруулсан байх.
  1. Сүүлийн 1 жилийн дүнгийн жагсаалт (энэхүү жагсаалт нь сургуулийн тамга тэмдэг, холбогдох удирдлагын гарын үсэг бүхий албан бичиг байна. Гараар бичсэн, дүн дутуу дүнгийн жагсаалтыг тооцохгүй.
  2. Идэвх санаачилгатай оролцсон нийгэм, олон нийтийн ажлуудыг гэрчлэх материалын хуулбар (үүнд зөвхөн сүүлийн 2 жил буюу 2025, 2026 онд оролцсон ажлуудыг тооцно. Оролцсон ажлуудыг гэрчлэх зураг, материалуудыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй ба үйл ажиллагаанд оролцсон он сар, нэр төрөл тодорхой байх).

“ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2026-2027”

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

 KFC брэнд нь “Чанартай боловсролыг дэмжих” тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд сурч, хөгжих хүсэлтэй, цаашид KFC монгол брэндийн залгамж халаа болж ажиллах чин эрмэлзэлтэй оюутан залуучуудад боломж олгох зорилгоор “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2026-2027” зарлаж, их дээд сургууль, коллежоос шалгаруулна.

ХАМРАГДАХ ТОО: 5 оюутан

 ХЭН ХАМРАГДАХ: Их дээд сургууль болон Коллежийн оюутнууд /мэргэжил харгалзахгүй/

 ҮНДСЭН ШАЛГУУР 

  1. 2-3 минутын видео бичлэг ирүүлэх: Тэтгэлэгт хамрагдахын ач холбогдол, давуу тал, ирээдүйн зорилгоо тодорхой харуулсан байх;
  2. Оюутан 3.0 ба түүнээс дээш голчтой байх;
  3. Цаашид KFC Монгол брэндэд тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй;
  4. Хувь хүний хандлага ур чадвар сайтай, нийгэм олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцдог бол давуу тал гэж үзэх;
  5. Өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлсон байх;
  6. Тэтэгэлэг авах зайлшгүй хэрэгцээ үүссэн байх;
  7. Тэтгэлэг авснаас хойш GAP YEAR aвахгүй байх

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА

Өргөдлийн хүсэлтийг 2026.07.31-ны 17 цаг хүртэл цахим хэлбэрээр хүлээн авна.

Доорх QR кодыг уншуулан цахимаар бүртгүүлнэ үү.

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Анкет, цээж зураг (3x4 хэмжээтэй);
  • 2-3 минутын видео бичлэг ирүүлэх: өөрийн танилцуулга болон тэтгэлэгт хамрагдахын ач холбогдол, давуу тал, ирээдүйн зорилгоо тодорхой харуулсан байх
  • Дээрх бүх материалуудыг цахим хэлбэрээр хавсаргаад оруулсан байх
  1. Сүүлийн 1 жилийн дүнгийн жагсаалт (энэхүү жагсаалт нь сургуулийн тамга тэмдэг, холбогдох удирдлагын гарын үсэг бүхий албан бичиг байна. Гараар бичсэн, дүн дутуу дүнгийн жагсаалтыг тооцохгүй)
  2. Идэвх санаачилгатай оролцсон нийгэм, олон нийтийн ажлуудыг гэрчлэх материалын хуулбар (үүнд зөвхөн сүүлийн 2 жил буюу 2025, 2026 онд оролцсон ажлуудыг тооцно. Оролцсон ажлуудыг гэрчлэх зураг, материалуудыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй ба үйл ажиллагаанд оролцсон он сар, нэр төрөл тодорхой байх)

 

 

“KFC АЖИЛТНЫ ТЭТГЭЛЭГ”

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

KFC брэнд нь “Чанартай боловсролыг дэмжих” тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд сурч, хөгжих хүсэлтэй, цаашид KFC монгол брэндийн залгамж халаа болж ажиллах чин эрмэлзэлтэй оюутан залуучуудад боломж олгох зорилготой.

ХАМРАГДАХ ТОО: 10 хүний бүтэн жилийн сургалтын төлбөр

ХЭН ХАМРАГДАХ: Таван Богд Фүүдс ХХК-ийн оффис болон 29 салбарын нийт ажилтан. Үүнд: 17 настай сурагч, оюутан өөрөө, энэ жил оюутан болох, оюутан хүүхэдтэй эцэг, эх мөн энэ жил оюутан болох оюутан дүүтэй ах, эгч нар бүгд хамрагдах боломжтой.

ҮНДСЭН ШАЛГУУР

  1. Үндсэн ажилтан болон оюутан 1.5 жилээс дээш ажилласан буюу 2025.01.01-c өмнө ажилд орсон байх. Сурагч бол 2026.01.01-c өмнө ажилд орсон байх.
  2. 2026.01.01-c хойш сар бүр ажилласан цагийн фонд 120 цагаас дээш байх. /Сурагч нарт хамаарахгүй/
  3. Оюутан дүнгийн голч 2.5-c дээш байх. Сурагч сурлагын голч 85%-иас дээш байх.
  4. 2025 он болон 2026.5 сар дуустал сахилгын зөрчилгүй байх
  5. Албадын дарга болон салбарын ерөнхий менежер дэмжсэн байх
  6. Тэтэгэлэг авах зүйлшгүй хэрэгцээ үүссэн

ҮНДСЭН БОЛЗОЛ

  1. “Таван Богд Фүүдс” ХХК-нд тэтгэлэг авснаас хойш 1 жил болон түүнээс дээш хугацаанд тогтвортой ажиллах
  2. Тэтгэлэг авснаас хойш сар бүр ажиллах цагийн фонд 120 цагаас дээш байх
  3. Тэтгэлэг авснаас хойш GAP YEAR авахгүй байх      

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА

Өргөдлийн хүсэлтийг 2026.07.31-ны 17 цаг хүртэл цахим хэлбэрээр хүлээн авна.

Доорх QR кодыг уншуулан цахимаар бүртгүүлнэ үү.


БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Анкет, цээж зураг (3x4 хэмжээтэй);
  2. 2-3 минутын видео бичлэг ирүүлэх: өөрийн танилцуулга болон тэтгэлэгт хамрагдахын ач холбогдол, давуу тал, ирээдүйн зорилгоо тодорхой харуулсан байх
  • Сүүлийн 1 жилийн дүнгийн жагсаалт (энэхүү жагсаалт нь сургуулийн тамга тэмдэг, холбогдох удирдлагын гарын үсэг бүхий албан бичиг байна. Гараар бичсэн, дүн дутуу дүнгийн жагсаалтыг тооцохгүй)
  1. Идэвх санаачилгатай оролцсон нийгэм, олон нийтийн ажлуудыг гэрчлэх материалын хуулбар (үүнд зөвхөн сүүлийн 1-2 жилд буюу 2025-2026 онд оролцсон ажлуудыг тооцно. Оролцсон ажлуудыг гэрчлэх зураг, материал болон үйл ажиллагаанд оролцсон он сар, нэр төрөл тодорхой байх)
  2. Дээрх бүх материалуудыг цахим хэлбэрээр хавсаргаад оруулсан байх

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 1 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 3 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 5 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 5 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22