Германы сонгуулиар илэрхий ялагч тодроогүй байна

Admin
7 минутын өмнө

Германд болсон Бундестагийн сонгуулийн үр дүн өнөөдрийн дэлхийн улс төрийн хамгийн чухал мэдээ болж хувирлаа. Европын холбоо төдийгүй дэлхийн хамгийн нөлөө бүхий эдийн засагтай, улс төрийн дутахааргүй их нөлөөтэй хүчирхэг гүрнийг дараагийн дөрвөн жил удирдах хүнийг тодруулах болохоор арга ч үгүй биз.

АНУ-ыг цэргээ гаргасан сургаар Афганистаныг талибууд буцааж эрхэндээ оруулсан, AUKUS нэртэй Хятадын эсрэг цэрэг улс төрийн шинэ эвсэл бий болсон, Европын улс орнууд НАТО-оос тусдаа армитай болох тухай яригдаж, ОХУ-аас шатдаг хий дамжуулах “Умардын урсгал-2” хоолойг зөвшөөрөх эсэх, шатахуун ба шатдаг хийн үнэ огцом өссөн гээд Европын болон дэлхийн улс төрийн амьдралыг цаашид тодорхойлох олон эгзэгтэй үйл явдал энэхүү сонгуультай давхцаж байгаа юм. Ангела Меркелийг жолоо барьсан 16 жилийн дараа Герман чиглэлээ өөрчлөх эсэхийг энэ сонгууль шийднэ.

Германы ард түмэн Бундестагийн гишүүдийг сонгож, сонгуулиар олонх болсон нэг нам нь дангаар эсвэл бусад намуудтай эвсэл байгуулж, Канцлер буюу Засгийн газрын тэргүүнээ тодруулах  ёстой. Гэтэл энэ удаагийн сонгууль тун ээдрээтэй болж илэрхий ялагч шууд тодроогүй нь олон судлаачдыг гайхшруулав. Цар тахлаас үүдээд маш олон хүн санал хураах цэгээр огт оролгүй шуудангаар саналаа явуулсан байдал ийм байдал үүсгэсэн гэж ажиглагчид үзэж байна. Хамгийн сүүлд ирсэн албан ёсны мэдээгээр Социал демократууд 24,8 хувь, Христийн ардчилсан ба Христийн нийгмийн холбоо эвсэл 26,9 хувийн санал авч үзүүр түрүү булаацалдаж байна. Энэ хоёр нь Бундестагт ахин эвсэл байгуулахыг хүсэхгүй байгаагаа хэдийн илэрхийлсэн тул хэнд нь Засгийн газар бүрдүүлж, Канцлерыг тодруулах боломж гарах нь одоо ч тодорхойгүй байна.

Бусад намуудын тухайн Ногоон нам 12,2 хувь, Германы өөр сонголт 11,2 хувь, Чөлөөт ардчилсан нам 10,8 хувь, Зүүний нам 3,9 хувь, бусад намуудын нийлээд ойролцоогоор 10 хувийн санал аваад байгаа аж. Энэ бол нийт 299 сонгуулийн тойргийн 83-т нь гарсан үр дүн. Цаашид сонгуулийн тойргуудын саналыг гүйцээж тоолохын хэрээр үр дүн нэлээд өөрчлөгдөж магадгүй байна.

Ямартаа ч эрх баригч хоёр эвсэл гарч ирэх магадлал байна. Үүнд: Социал демократууд ба Ногоон нам, Либералууд гэсэн эхний эвсэл. Дараагийн эвсэл нь Христийн ардчилсан холбоо ба Христийн нийгмийн холбоо эвсэл дээр Ногоон нам, Либералууд гэсэн хоёр дах эвсэл. Энэ хувилбарт орж байгаа намуудын өнгөний хослол нь Ямайк улсын далбаатай адил болж байгаа тул судлаачид “Ямайк” эвсэл гэж нэрлэх болсон. Өөрөөр хэлбэл “Ямайк А” хувилбар гарч ирэх үү “Ямайк Б” хувилбар гарч ирэх нь үү бүгд ажиглаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 18 минутын өмнө
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 32 минутын өмнө
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 1 цагийн өмнө
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 1 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 21 цагийн өмнө
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ Өчигдөр
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно Өчигдөр
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ Өчигдөр
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Өчигдөр
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа Өчигдөр
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23