South China Morning Post: Хятадууд Оросоос байлдааны нисдэг тэрэг худалдаж авна


Хонконгийн “South China Morning Post” сонин БНХАУ нь десантын усан онгоцон дээр байрладаг цохилтын нисдэг тэрэг олноор худалдан авах гэж байгаа тухай мэдээлжээ. Ингэснээр Хятадын сүүлийн үеийн десантын усан онгоцнууд анх тооцоолсон бодит хүчин чадалдаа хүрэх юм байна. 

Бээжингийн Цэргийн шинжлэх ухаан ба технологийн хүрээлэнд ажилладаг судлаач Чжоу Чэньмин энэ талаар сонинд ярихдаа “Ардын чөлөөлөх арми Оросын Ка-52 нисдэг тэрэг худалдан авах боломжийг нэлээд эртнээс судалж байгаа юм. Десантын нисдэг тэрэг тээгч усан онгоцонд цохилтын хүнд нисдэг тэрэг шаардлагатай байгаа” гэжээ. Нисдэг тэрэг худалдан авах хэлэлцээ нэлээд ахицтай явж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт Хятадын төлөөлөгчид Оросын Приморскийн хязгаарт байрлах нисэг тэрэгний үйлдвэрт айлчилсан байна.

Эх газрын Хятадын боломж нь өөрсдийн хүчээр усан онгоцон дээр байрлах цохилтын нисдэг тэрэг зохион бүтээж, олноор нь үйлдвэрлэхэд хараахан хүрэлцэхгүй байгаа учраас цаг хэмнэх үүднээс ийнхүү Оросын Ка-52К нисдэг тэргийг сонирхож байгаа аж. Явган цэргийн дэмжлэгийн Ка-52 “Аллигатор” нисдэг тэрэгний далайн хувилбар нь Ка-52 ”Катран” бөгөөд ил харагдах баримжаа үгүй далайд байршлаа тогтоон олон цагаар нисэхэд зориулагдсан тусгай электрон тоноглолтой гэдгээрээ ялгаатай. Ка-52 ”Катран” эвхэгддэг сэнстэй, тусгайлан тээгч усан онгоцон дээр байршуулахад зориулагдсан хийцтэй тул Хятадын “Type 075” шинэ үеийн десантын усан онгон дээр байрлуулах боломжтой юм байна. Түүнчлэн нисдэг тэрэг нь ашиглалтын үед далайн шорвог ус, чийгтэй агаарын таагүй нөлөөг тэсвэрлэх чадвар өндөр, 12,2 тонн даацтай, ослын үед нисгэгчийг аврах харвадаг суудалтай. 

Ка-52К-г худалдан авах талаар тохиролцож чадвал Хятадын хувьд Су-35, С-400-ийн дараа орох том худалдан авалт болох ёстой юм байна. Бээжин нь нисдэг тэргийг байршуулах “Type 075” усан онгоцны гурав дахийг энэ нэгдүгээр сард ашиглалтад оруулаад байгаа юм байна. Оросын нисдэг тэргийг олноор авч байршуулснаар эдгээр десантын усан онгоцнуудыг бага оврын нисэх онгоц тээгч болгон ашиглах боломжтой болох аж. Ийм усан онгоцнууд нь Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн ашиг сонирхлыг хамгаалах, арлууд дээр десант буулгахад чухал үүрэг гүйцэтгэдэг болох юм байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 38 минутын өмнө
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 52 минутын өмнө
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 1 цагийн өмнө
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 1 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 21 цагийн өмнө
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ Өчигдөр
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно Өчигдөр
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ Өчигдөр
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Өчигдөр
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа Өчигдөр
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23