Олаф Шольц ХБНГУ-ын шинэ Канцлер болох эрхтэй боллоо


ХБНГУ-ын Бундестагийн сонгуулийн дүн гарч Социал демократ нам сонгогчдын 25,7 хувийн саналыг авч ялалт байгуулсныг Германы Холбооны сонгуулийн комисс албан ёсоор мэдэгджээ.

Нам нь Бундестагт хамгийн олон суудал авсан учраас Социал демократ намын тэргүүн Олаф Шольц нь Германы Канцлер болох, олонхыг багтаасан эвслийн Засгийн газар байгуулах мандатыг авсан байна. Олаф Шольц нь  Зул сарын баяраас өмнө эвслийн Засгийн газар байгуулж, ажилдаа орох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн байна.

Сонгуулийн комиссын мэдээлсэнчлэн 20 дах удаагийн Бундестагт хамгийн олон суудал авсан Социал демократуудаас гадна 24,1 хувийн санал авсан Христийн ардчилсан холбоо/Христийн нийгмийн холбоо эвсэл, 14,8 хувийн санал авсан Ногоон нам, 11,5 хувийн санал авсан либерал үзэлт Чөлөөт ардчилсан нам, 10,3 хувийн саналтай хэт барууны “Германы өөр сонголт” нам, 4,9 хувийн санал авсан Зүүний нам гэсэн нийт улс төрийн зургаан хүч орж ирсэн байна.

Гешманд мажиротар ба пропорциональ зарчмуудыг хослуулсан холимог сонгуулийн системийг ашигладаг. Бундестагийн гишүүдийн талыг нь 299 сонгуулийн тойрогт шууд санал хураах замаар сонгодог бол үлдсэн талыг нь намын жагсаалтаар сонгодог. Сонгогч тус бүр хоёр санал өгнө. Эхний санал нь нэр дэвшигчийн төлөө, нөгөөх санал намын жагсаалтын төлөө өгдөг. Бундестаг дах намын суудал нь намын жагсаалтаар авсан саналыг илтгэж байх ёстой. Ингэснээр Социал демократууд нь Бундестагт 205-209 суудалтай, Христийн ардчилсан холбоо/Христийн нийгмийн холбоо эвсэл нь 194-196 суудалтай, Ногоон нам 116-118 суудалтай, либералууд 91-93 суудалтай, “Германы өөр сонголт” 84 суудалтай, Зүүний нам 39-40 суудалтай болжээ. Энэ удаагийн сонгуулийн ирц 76,6 хувь болсон нь 2017 оны сонгуулийн 76,2 хувийн ирцээс бага зэрэг давж гарсан байна.

Шинээр сонгогдсон парламентын хуралдаан аравдугаар сарын 26-нд олно гэж товлосон.

Сонгууль дуусаж хамгийн олон суудалтай нам нь Засгийн газар байгуулах мандат авсны дараа эвслийн Засгийн газар байгуулах маш нарийн ээдрээтэй хэлэлцээний үе эхэлдэг. Урьдчилсан хэлэлцээний явцад өрсөлдөгчдөөс хэн нь эвслийн Засгийн газар ороход бэлэн байгааг тодруулна. Эвслийн Засгийн газарт багтах орох намууд тодорсны дараа эвслийн хурал болж, намуудын дунд байгуулах эвслийн гэрээний суурь болох ёстой намуудын хөтөлбөрийг нарийн авч хэлэлцдэг. Хэрэв энэ шатанд Социал демократууд бусад жижиг намуудтай тохиролцон олонхын эвслийн Засгийн газар байгуулж чадахгүйд хүрвэл Христийн ардчилсан холбоо/Христийн нийгмийн холбоо эвслийнхэнд өөрийн Засгийн газар байгуулж, өөрийн хүнээ Канцлер болгох боломж гарч ирэх юм байна. Иймд ямар ч байсан он дуустал Германы улс төрийн амьдрал нарийн ээдрээтэй хэлэлцээ, уулзалт, элдэв тохиролцоогоор арвин байх болно.

Олаф Шольц нь 1958 онд Оснабрюк хотноо төрсөн, Хамбург хотнхоо хууль зүйд суралцаж, хөдөлмөрийн эрхээр мэргэшсэн өмгөөлөгчөөр ажиллаж байсан, одоо Подстам хотод амьдардаг. Эхнэр Бритте Эрнст нь Бранденбургийн Боловсролын сайд хийдэг. 

Социал демократ намд 1975 онд элссэн, 1998-2001 ба 2002-2011 онуудад Бундестагийн гишүүнээр сонгогдон намын удирдлагад ажиллаж байсан. Герхард Шрөдерийг Канцлер байх үед 2002-2004 онуудад намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан. 2007-2009 онуудад СДН ба ХАХ/ХНХ эвслийн Засгийн газрын Хөдөлмөр ба нийгмийн асуудал хариуцсан сайд хийж байсан.

2009-2019 онуудад намынхаа тэргүүлэгчийн орлогч байсан. 2011-2018 онуудад Хамбург хотын тэргүүнээр ажилласан. 2018 онд Мартин Шульцыг Социал демократ намын тэргүүлэгчийн суудлаас буухад хэсэг хугацаанд намын дарга хийсэн. 2019 онд Социал демократууд хоёр тэргүүлэгчтэй байхаар зохион байгуулалтын өөрчлөлт хийхэд Клара Гайвицийн хамт өрсөлдөөд ялагдсан. Гэсэн хэдий ч 2020 онд Ангела Меркелийг Канцлерын суудлын төлөө өрсөлдөхөөс татгалзсаны дараа Шольцыг Канцлерын тушаалд нэр дэвшихийг намынх нь удирдлага санал нэгтэйгээр дэмжсэн.

Олаф Шольц нь 2018 оноос Ангела Меркелийн Засгийн газарт дэд Канцлер, ХБНГУ-ы Сангийн сайдаар ажиллаж байсан.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 9 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 10 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 10 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 10 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 11 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 11 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 12 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 12 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 13 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 13 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 13 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 14 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 14 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 15 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 16 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 16 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 17 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 17 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 17 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 18 цагийн өмнө