"Угаарын хий"-гээс урьдчилан сэргийлэх нэг сарын аян хэрэгжүүлнэ


Таван толгой түлш ХХК өчигдрөөс эхлэн сайжруулсан шахмал түлшийг иргэдэд борлуулж эхэлсэн. Улмаар галлагааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан аравдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-н хүртэлх нэг сарын хугацаанд “Угаарын хийгээс урьдчилан сэргийлье” аяныг санаачилж, танилцуулсныг Тэргүүлэгчид дэмжлээ. 

Учир нь сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойших хоёр жилийн хугацаанд иргэд угаарын хийд хордсон тохиолдол хамгийн их тохиолдол дээрх хугацаанд байжээ. Тиймээс галлагааны стандарт алдагдсанаас үүдэж иргэд гэртээ угаартах, улмаар амь насаа алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс Нийслэлийн ЗДТГ, Захирагчийн ажлын алба, түүний харьяа газар хэлтсүүд, дүүрэг, хороод зэрэг нутгийн захиргааны бүх байгууллага, Таван толгой түлш ХХК, олон нийтийн байгууллага, хувийн хэвшил, иргэдтэй хамтран дээрх аяныг эрчимтэй өрнүүлнэ. Энэ хүрээнд айл өрхүүдэд яндан, пийшингээ хэрхэн хөөлөх, галлагааны стандартыг яаж баримтлах талаарх заавар зөвлөгөөг хүргэж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг иргэдтэй хамтран зохион байгуулах юм.   

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн түрээсийн төлбөрийн орлогыг 100 хувь тухайн сургуульд төвлөрүүлнэ 

”Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцууллаа. ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн түрээсийн төлбөрийн орлогыг 100 хувь тухайн сургуульд төвлөрүүлж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтын байр, тохижилт, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулах санал дүгнэлт гаргасныг Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Баярчимэг танилцуулав. Улмаар хуралдаанд оролцсон Тэргүүлэгчдийн олонх нь дэмжсэнээр уг тогтоолыг баталлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 1 цагийн өмнө
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2 цагийн өмнө
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 2 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 22 цагийн өмнө
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ Өчигдөр
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно Өчигдөр
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ Өчигдөр
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Өчигдөр
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа Өчигдөр
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 2026/07/25
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23