Голомт банкны дотоод аудитын үйл ажиллагаа дэлхийн стандартад бүрэн нийцлээ


“Дэлхийн жишиг Монголын банк” уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг Голомт банк нь Монголын банк санхүү болон Дотоод аудитын салбарт онцлон тэмдэглэхүйц томоохон амжилтыг гаргаад байна.

Тус банкны Дотоод аудитын үйл ажиллагаа нь 2018 онд гадаадын банканд зөвлөх үйлчилгээг үзүүлсэн, 2019 онд олон улсын экспертүүдтэй хамтран аудит хийсэн зэргээр олон улсын тавцанд мэргэжлийн үйл ажиллагаагаа таниулж, хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн. Эдгээр үйл явдлууд нь Монгол Улсын томоохон байгууллага, санхүүгийн институциуд гадны байгууллагуудаас зөвлөх үйлчилгээг аваад зогсохгүй өөрсдөө ч мөн адил бусдад үйлчилгээ үзүүлэх хэмжээнд хүрснийг, Монголын мэргэжилтнүүд олон улсын мэргэжилтнүүдтэй эн тэнцүү мэдлэг, ур чадвартайг нотлон харуулж байлаа.

Тэгвэл энэ удаа Голомт банкны Дотоод аудитын үйл ажиллагаа нь олон улсын Аудит, зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч байгууллагаар чанарын баталгаажуулалт, үнэлгээ хийлгэж, “Дотоод аудитын олон улсын Стандарт болон Ёс зүйн кодтой бүрэн нийцэж байна” буюу олон улсын стандартыг бүрэн хангаж байна гэх үнэлгээ авсныг дуулгахад таатай байна. Үүнээс гадна, Голомт банкны Дотоод аудитын үйл ажиллагааг бүс нутгийн 500 гаруй Дотоод аудитын нэгжтэй харьцуулж, “Голомт банкны Дотоод аудитын үйл ажиллагаа нь бүх үзүүлэлтээр манлайлж байна” гэж дүгнэжээ.  


Дотоод аудиторуудыг төлөөлөх олон улсын хамгийн том байгууллага болох “Дотоод аудиторуудын олон улсын институт” нь 1941 онд үүсгэн байгуулагдсан, 170 улс оронд 200,000 гаруй гишүүнтэй байдаг. Тус байгууллага нь Дотоод аудитын бүтэц, зохион байгуулалт, хараат бус байдлыг хангах, байгууллагад болон оролцогч талууддаа үнэ цэнийг бий болгох чиглэлд хийгдэх шаардлагатай ажлуудыг харуулсан баримт бичиг буюу Мэргэжлийн практикийн олон улсын хүрээг (IPPF) тодорхойлдог. Тус баримт бичгийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүд нь Стандарт болон Ёс зүйн код байдаг. Дотоод аудитын үйл ажиллагаа нь уг Стандарт, Ёс зүйн кодтой нийцэж буй эсэх хөндлөнгийн чанарын үнэлгээг хараат бус, бие даасан мэргэжлийн багаар хамгийн багадаа таван жилд нэг удаа хийлгэх ёстой байдаг.

Голомт банк нь Монгол Улсад анх удаа “Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын Стандарт болон Ёс зүйн кодтой бүрэн нийцэж байна” гэх үнэлгээг авсан нь Голомт банк Монголын банк санхүүгийн болон Дотоод аудитын салбарын хөгжил дэвшилд шинэ хуудсыг нээсэн, түүхэн үйл явдал боллоо.

Эдгээр үр дүнгүүд нь Голомт банкны сайн засаглал, тогтвортой урт хугацааны хөгжлийн бодлого үр дүнгээ өгсний илрэл хийгээд Монгол Улсын Дотоод аудитын мэргэжилтнүүд олон Улсын түвшинд хүрснийг нотлон харуулж байна.

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 16 минутын өмнө
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 30 минутын өмнө
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 1 цагийн өмнө
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 1 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 21 цагийн өмнө
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ Өчигдөр
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно Өчигдөр
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ Өчигдөр
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Өчигдөр
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа Өчигдөр
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23