Шинэ стандарт-Шинэ хот


Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан. Улаанбаатар хот хөгжих суурийг тавьсан хуульд хот өөрийн стандарттай байна гэж туссан нь өнөөдрийн нийслэлийг иргэндээ ээлтэй хот болох суурь нөхцөл болох юм. Өнгөрсөн хугацаанд СТАНДАРТ гэдэг үг зүгээр л нэг цаасан дээр байдаг, онцгой шаардлагагүй бичиг мэт ойлгогдож ирсэн. Учир нь стандартыг мөрдүүлдэггүй, хэн ч тоодоггүй байв.

Стандартыг үл ойшоодог байсан учир өнөөдрийн “амьдрахад төвөгтэй” Улаанбаатар хот бий болсон. Жишээ нь, явган хүний зам байна. Явган хүний замыг ямар стандартаар, ямар материалаар хийх нь тодорхойгүй. Хотынхоо төвд гоё явган хүний зам хийе гэсэн сэтгэл хөөрлөөр гантиган чулуугаар явган хүний зам тавьчихдаг. Гэтэл гантиган чулуу нь өвөл халтирдаг гэдгийг тооцоолдоггүй. Бүтээн байгуулалтын ажлыг өвөл биш, зун хийдэг учраас “Халтирах” талаар бодоо ч үгүй биз. Хараагүй хүнд зориулсан товгор замыг ч мөн халтирдаг материалаар хийчихдэг. Тэр зам дээр нь хараагүй хүн битгий хэл, хараатай нь халтирч унахаар, унаж ч байсан биз. Тэр ч бүү хэл хуучин байсан гэрлийн шонгийн байрлалыг өөрчлөлгүй явган хүний замынхаа голд орхиод тойруулаад замаа хийчихдэг. Шонгийн байршлыг солих, холдуулах төсөв мөнгө нь дутдаг юм уу, эсвэл сэтгэл, ухаан нь хүрдэггүй юм уу, бүү мэд. Ямартай ч Улаанбаатар хотод голдоо гэрлийн шонтой, халтирч унамаар явган хүний зам хаа сайгүй байна.

Улаанбаатар хот стандарттай болсноор юу өөрчлөгдөх вэ?

Дахиад явган хүний замаар жишээ авъя. Явган хүний замыг ямар материалаар хийхийг тодорхой зааж өгнө. Гулгамхай чанар нь ямар байх юм. Ямар хэлбэр, хэмжээтэй, өнгө, загвар гээд бүхий л шаардлага, стандартыг шинжлэх ухааны үндэслэлтэй нарийн зааж өгнө. Стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш явган зам зөвхөн стандартад нийцэж хийгдэнэ. Илүү ч биш, дутуу ч биш, яг стандартын дагуу хийнэ. Гоё, эсвэл муухай ч байж болохгүй. Хэн захиалж, хэн гүйцэтгэж байгаагаас үл хамаараад нэг л стандарттай байна. Тэгэхээр явган хүний замын 1 метр квадратын өртөг нь ч тодорхой болж ирнэ. Төсөв төлөвлөхөд ч амар болно гэсэн үг.

Ирэх оноос бүтээн байгуулалтууд шинэ стандартын дагуу хийгдээд явна. Харин одоо байгаа стандартад нийцэхгүй “явган хүний зам”-уудыг яах вэ гэдэг асуулт урган гарч байгаа юм. Үүнийг шийдэх гарц бас бий. 2022 оноос эхлэн хот тохижилт, зам засвар, арчилгаа, ногоон байгууламж, муур нохой устгал гэх мэт аж ахуйн ажлуудыг төсөвтэй нь хамт дүүргүүд рүү шилжүүлнэ. Бүгдийг нь нэг дор шинэчилж, өөрчилж чадахгүй хэдий ч бага багаар стандартад нийцүүлэх боломжтой.

Өмнө нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Улаанбаатар хот дахь бүхий л аж ахуйн ажлуудыг хийдэг байсан. Нэгдүгээрт, төсөв нь байлаа ч хотод байгаа бүх асуудлыг шийдэх цаг хугацааны боломж бага. Хоёрдугаарт, иргэн тулгарсан асуудлаа хороондоо хэлнэ. Хороо нь дүүрэгтээ, дүүрэг нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд дамжуулна. Аз таарвал тухайн асуудал шийдэгдэнэ. Азгүйтвэл хойшилдог. Харин одоо дүүрэг өөрөө тулгамдсан асуудлаа дүгнээд, ажлаа хийнэ. Гэхдээ стандартад нийцүүлэх үүрэгтэй. Стандартад нийцсэн эсэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хянах юм.

Энэ нь явган хүний замаас гадна авто зам, замын тусгаарлагчийн өндөр нам, ногоон байгууламж гэх мэтээр жижиг хэдий ч өдөр тутамд тулгамддаг олон асуудлыг цэгцлэх гарц болж байгаа юм. Товчхондоо ирэх оноос хэрэгжих шинэ стандарт бол шинэ Улаанбаатар хотыг бий болгох эхлэл гэсэн үг.

 Н.Сансар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 5 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 7 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 9 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 9 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22