Их эмч П.Алтанцэцэг Монгол Улсын хүний гавъяат эмч цол, тэмдгээр шагнууллаа

О.Шүрэнцэцэг
2021/12/28

Их эмч П.Алтанцэцэг Монгол Улсын хүний гавъяат эмч цол, тэмдгээр шагнууллаа.

Түүний намтар

Пүрвээ овогтой Алтанцэцэг нь 1969 онд  Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн. Ам бүл 5. Нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг.

Пүрвээ овогтой Алтанцэцэг нь 1987 онд 10 жилийн сургууль, 1987 онд ОХУ-ын Иркутск хотын АУИСургуулийн эмчилгээний ангид элсэн, 1995 онд төгсөж, хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн.

П.Алтанцэцэг нь 1996 онд мэдрэлийн  эмчийн мэргэжил эзэмших 6 сарын курсийг ОХУ-ын Иркутск хотын АУИС-д, 1999 онд мэдрэлийн эмчийн мэргэжил эзэмших 3 сарын курсийг Улаанбаатар хотын АУИС-д , 2000 онд тархины судасны хэт авиан допплерографийн мэргэжил эзэмших курс, 2005 онд Сингапур улсын Чанги эмнэлэгт мэдрэл судлал,тархины харвалт, 2007 онд Малайзи улсын Каула-Лампур хотод эмнэлгийн тусламж үйлчилгээний өртөг зардлын тооцоолол, 2012 онд БНСУ-д эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын удирдлага, 2015 онд БНСУ, Герман Улсад  ослын болон эрүүл мэндийн даатгалын удирдлага, 2015, 2017 онуудад Тайван, Герман улсад тархины харвалт, мэдрэлийн төвийн удирдлага менежментийн  чиглэлээр  тус тус  мэргэжил дээшлүүлэх курст суралцаж төгссөн. 2004 оноос Монголын мэдрэлийн эмч нарын нийгэмлэгийн гишүүн, удирдах зөвлөлийн гишүүн,  2005 онд Дэлхийн (WCN) болон Азийн мэдрэл судлалын  холбоонд гишүүнээр элссэн.

2014 оноос  Монголын мэдрэлийн эмч нарын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, ЭМЯ-ны мэдрэл судлалын салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд гишүүн, нарийн бичгийн даргаар ажиллаж байна. 2014 оноос мэдрэлийн мэргэжлийн зэргийн шалгалтын нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Энэ хугацаанд мэдрэл судлал, мэдрэлийн мэс засал, нейроангиолог,  сэхээн амьдруулах яаралтай тусламж, гэмтлийн тархи, нуруу-нугасны мэс засал, сэргээн засах чиглэлийн эмч нарт Үндэсний конференци сургалтыг 6 удаа жил бүр уламжлал болгон зохион байгуулж 1600 мэргэжилтэн хамрагдсан.

2015 онд НДЕГазрын   дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлалын төв комиссийн мэдрэлийн мэргэжлийн шинжээч эмчийн сонгон шалгаруулалтад тэнцэж 2017 онд улиран сонгогдож  ажиллаж байна. Шинжээч эмчээр ажиллах хугацаандаа 9 аймгийн 2500 иргэнд хөдлөмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг дахин магадлах үзлэг хийж  шинжээчийн дүгнэлт гаргасан. Шинжээч эмээр ажиллах хугацаанд мэргэжлийн эмч нарт 14 удаагийн сургалт хийсэн. Шинжээч эмчээр ажиллах хугацаандаа ажилласан үр дүнг үнэлж НДЕГазрын “Хүндэт ажилтан” цол тэмдэгээр шагнагдсан.

П.Алтанцэцэг нь 1995 онд ОХУ-ын Иркутск хотын АУИС-ыг төгсөж “Анагаах ухааны магистр”-ын зэрэгтэй хүний их эмчийн дипломыг, 2006 онд мэдрэлийн эмчийн ахлах зэрэг, 2009 онд “Клиникийн профессор” цол, 2015 онд мэдрэлийн эмчийн тэргүүлэх зэрэг хамгаалсан. 2016 оноос АШУҮИС-ын мэдрэл судлалын тэнхимийн докторантаар суралцаж Аалзавч дорхи цус харвалтын үеийн эмнэл зүйн хүндийн зэрэг, судас агшилтын үеийн цитокинууд, интерлейкин-1β, интерлейкин-6, азотын нитрооксидийн хэмжээг харьцуулан судлаж диссертациа бичиж байна. 2006 онд Эрүүл мэндийн удирдлагын 3 сарын курс,  2010 онд Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сурган заах арга зүйн сургагч багшийн эрх олгох 3 сарын  курст тус тус суралцаж төгссөн.

           П.Алтанцэцэг нь  1999 онд тус эмнэлгийн мэдрэлийн тасагт дагалдан эмчээр ажилд орж  2000 оноос мэдрэлийн эмч, тархины судасны допплерографийн эмч, 2006-2014 онд статистик мэдээллийн технологийн албаны дарга бөгөөд допплерийн эмч, 2014 оноос мэдрэлийн төвийн дарга бөгөөд допплер, дуплексийн эмчээр одоог хүртэл ажиллаж байна. Ажиллах хугацаандаа мэдрэлийн тусламж, үйлчилгээг 21658 хүнд, тархины судасны хэт авиан допплерографи-дуплексийн шинжилгээг 80640 хүнд  үзүүлсэн байна. Мөн хөдөө орон нутаг, алсын дуудлаганд 128 удаа явж, 5235 хүнд үзлэг, оношлогоо хийн, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлсэн. 

           П.Алтанцэцэг нь дотоод, гадаадын эмч нарын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд 39 удаа оролцож, туршлага судлан, хамтран ажиллаж байна.  Монгол улсад  анх удаа судлаач АШУ-ны доктор Д.Баасанжавын удирдлагаар “Эрүүл Монгол хүний тархины судасны хэт авиан допплерогафийн хэвийн үзүүлэлт”-ийг судлан тогтоож Монголын Анагаах Ухаан сэтгүүлд 2003 онд нийтлүүлсэн.    Мөн 2014 оноос Монголд улсад анх удаа шинэ технологи тархины судасны хэт авиан допплерографийн шинжилгээг тархины судасны хагалгааны үед интраоперационный 16 мгц-ийн давтамжтай датчик ашиглан хянах оношилгооны арга технологийг амжилтай нэвтрүүлэн ажиллаж байна.    “Тархины судасны bypass мэс засалын үеийн тархины судасны интраоперационный допплерографийн хяналт”, “Тархины артерийн аневризмын мэс засал интероперационный допплерографийн  хяналт” зэрэг  шинэ арга технологийг илүү боловсронгуй болгон хэрэгжүүлж байгаа нь үр дүнтэй байна.

 2017 онд   Тайвань улсад “The 2rd International Taiwanese of Neurology & Annual Meeting of Taiwan Neurological Society” олон улсын хуралд оролцож ханын постер 2 хэлэлцүүлж., АНУ-ын ELSEVIER сэтгүүлд ховор тохиолдлын өгүүлэл нийтлүүлсэн. 2019 онд АНЭУ-ын Дубай хотод зохион байгуулагдсан Дэлхийн Мэдрэлийн Холбооны “XXIV World Congress of Neurology-WCN-2019” олон улсын хуралд оролцож “Transcranial dopplerosonography in subarachnoid hemorrhage” сэдвээр илтгэл  хэлэлцүүлсэн.

 П.Алтанцэцэг  нь ажиллах хугацаандаа   Монгол улсад анх удаа “Цахим эмнэлэг-eHospital” эрүүл мэндийн удирдлага мэдээллийн нэгдсэн тогтолцоог эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, 2008 онд  анх удаа эмнэлгийн тусламж үйлчилгээнд  алсын зайн оношлогоог нэвтрүүлснээр хөдөө орон нутаг болон алслагдсан бүсийн иргэдэд цаг хугацаа, орон зайн хязгаарлалгүй нарийн мэргэжлийн зөвлөгөөг зөвлөх эмч нар, доктор, профессорууд өгч, эмчилгээ, оношлогооны тактикийг шийдвэрлэх боломж бий болгоход удирдан зохион байгуулж ажилласан.

2015 онд “Цахим эмнэлэг- удирдлага мэдээллийн нэгдсэн тогтолцоо” бүтээлээрээ зохиогчийн эрх авсан болно.

П.Алтанцэцэг  нь ажиллах хугацаандаа   төгсөлтийн дараах мэргэжил олгох,  дээшлүүлэх сургалтыг удирдан сургагч багшаар ажиллан мэдрэлийн 35 эмч,  тархины судасны хэт авиан допплерографи-дуплексийн 89 эмч сургаж бэлтгэн ажилласан.

П.Алтанцэцэг нь  2003 онд ШТЭ-ийн “Хамгийн эелдэг эмч” өргөмжлөл, 2004 онд “Тэргүүний сэхээтэн залуу” алтан медаль, 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, ЭМЯ-ны жуух бичиг, 2007 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, 2016 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор  тус тус шагнагдсан.

П.Алтанцэцэг нь Шастины нэрэмжит Улсын гурвадугаар төв эмнэлэгт  1999 онд эмчээр орсноос хойш тус эмнэлэгтээ тасралтгүй  22 жил тогтвор суурьшилтай ажиллаж байна. Энэ хугацаандаа 2006 оноос хойш одоог хүртэл 15 жил  эмнэлгийн удирдах албан тушаал хашиж байгаа манай тэргүүний шилдэг боловсон хүчин, манлайлагч, удирдах ажилтан юм.

Их эмч П.Алтанцэцэгийн Эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй 22 жил тогтвор суурьшилтай ажиллаж, төрөлжсөн салбарыг хөгжүүлэх, нарийн мэргэжлийн тусламжийн чанар, хүртээмжийг сайжруулах, мэргэжлийн эмчийг сургаж, бэлтгэхэд өөрийн нөр их, хөдөлмөр, цаг хүчээ зориулан жинтэй хувь нэмэр оруулсныг нь хамт олон өндрөөр үнэлж “МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЪЯАТ ЭМЧ” цол, тэмдгээр шагнав.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 3 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 3 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 4 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 5 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 5 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 6 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 6 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 6 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 7 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 7 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 8 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 8 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 8 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 9 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 9 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 10 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 10 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 11 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 11 цагийн өмнө