​ Бээжингийн тоглолтын нэр хүндийг унагах компанит ажил эхлүүлжээ

Н.Мижидмаа
2022/01/21

АНУ болон түүний зарим холбоотнууд Бээжинд эхлэх гэж байгаа Олимпын тоглолтын нэр хүндийг унагах, гутаах кампанит ажил эхлүүлжээ. Энэ тухай Оросын Гадаад тагнуулын албаны захирал Сергей Нарышкинмэдэгдсэнийг ТАСС уламжилжээ.  Нарышкин мэдэгдэл хийхдээ “АНУ болон дуулгавартай холбоотнууд нь Бээжингийн Олимпын тоглолтын бэлтгэл ажлыг баллахаар хөндлөнгөөс оролцох өргөн хэмжээтэй кампанит ажил эхлүүлсэн тухай хангалттай их мэдээлэл олж авсан гэдгээ хэлье. Бид Бээжингийн Олимпын тоглолтын нэр хүндийг гутаах гэсэн тэдний оролдлогыг харж байна. Эдгээр үйлдэлд АНУ-ын Төрийн департамент гол үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд удирдлагад нь байдаг ТББ, мэдээллийн хэрэгслүүдийн тарааж буй Олимпын агуулгатай Хятадын эсрэг бүх мэдээллийг удирдан зохион байгуулж байна” гэжээ.

 Гэхдээ Оросын Гадаад тагнуулын албаны дарга нь АНУ ба холбоотнуудын зүгээс явуулж байгаа энэхүү мэдээллийн дайралтад гайхахгүй байгаагаа онцолжээ. Тэрээр “Энэ бүхнийг бид цоо шинэ зүйл гэж үзэхгүй байгаагаа хэлье. Сочийн 2014 оны Өвлийн Олимпын өмнө бидний үзэн ядагчид яг ийм янз бүрийн арга ашиглаж байсан юм” гэсэн байна.

 Жишээлбэл, 2014 оны хоёрдугаар сарын 8-нд АНУ-ын Төрийн департамент Олимпын тоглолт үзэхээр Сочидирсэн иргэддээ хандан интернэт, гар утас ашиглахдаа онцгой болгоомжтой байхыг уриалсныг Германы DW агентлаг уншигчдадаа уламжлан анхааруулж байж. Учир нь, Оросын тусга албад утасны яриаг чагнаж, кибердайралт хийх аюултай. Оросын харилцаа холбооны хэрэгслийн ашиглан хувийн нууцтай холбоотой мэдээлэл солилцвол түүнээ нууц хэвээр нь хадгална гэж найдалтгүй болохыг анхааруулж байжээ.

 Тэгвэл 2022 оны нэгдүгээр сарын 21-д Германы DW агентлаг нь Бээжингийн Олимп үзэхээр очсон хүмүүс зохион байгуулагчдын санал болгосон “My2022” апп-ыг ашиглахдаа анхаарал болгоомжтой байхыг уриалсан байна. Учир нь энэ аппликейшн нь хувийн мэдээллийн аюулгүй байдлыг зөрчин гэж DW агентлаг мэдээлжээ. Нэгэн судалгааны групп энэхүү апп-ыг судалж үзээд тамирчид, сэтгүүлчид, спортын ажилтнуудын гар утас хакеруудад олз болж болзошгүй, энэ аппликейшн хувийн мэдээллүүдийг алдагдах, гаднаас хяналтад өртөхөөс хангалттай хамгаалж чадахгүй гэж дүгнэснийг мэдээлжээ.Түүнчлэн өрнөдийн улс орон нь Хятад руу явахдаа нөүтбүүк, ухаалаг утас авч явахгүй байхыг хүртэл зөвлөж байгаа аж. Хятадын тагнуулын албад нууцаар тагнаж, кибер дайралт хийж магадгүй юм гэнэ.

 Өөрөөр хэлбэл дайсан улсуудад болж байгаа Олимпын тоглолтын нэр хүндийг унагахдаа Өрнөдийн орнууд цоо арга, техник нэвтрүүлсэнгүй, цагийн шалгуурыг давсан“Хүний эрхийн ноцтой зөрчлөө, хэвлэлийн эрх чөлөөгхаалаа, тусгай албад кибер дайралт хийнэ, хакерууднууцыг чинь хулгайлна, авторитар дэглэмийг дэмжиж болохгүй”  гэх мэт хуучны найдвартай аргуудаа дахин давтан ашиглаж байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 37 минутын өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 1 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 1 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 2 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 2 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 18 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 18 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 19 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 20 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 21 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 23 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 23 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав Өчигдөр
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр