Дэлхийн инфляцад нөлөөлсөн таван хүчин зүйл

Н.Мижидмаа
2022/04/19

ОУВС-ийн Finance & Development сэтгүүл дээр нийтлэгдсэн инфляцын талаарх цуврал нийлтлэлээс тоймлон хүргэж байна. 3 цуврал нийтлэлийн эхний хэсэгт дэлхийн инфляцад нөлөөлсөн 5 гол хүчин зүйлийг тайлбарлажээ.

Сүүлийн үед дэлхий даяар инфляцын өсөлт олон хүнийг гайхшруулж байна. 2022 оны эхэн үеийн байдлаар ихэнх хөгжөнгүй орнуудын ерөнхий инфляц (бүх бараа үйлчилгээний суурь үнэ) болон суурь инфляц  (хүнс, эрчим хүчний үнийг хассан) төв банкуудын зорилтот түвшнээс нэлээд дээгүүр байв.


ИНФЛЯЦИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ

Инфляц яагаад өндөр байна вэ, цаашид энэ хэвээр үргэлжлэх үү гэдэг нь маргаантай сэдэв хэвээр байна. Инфляц эрчимжихэд дараах 5 хүчин зүйл нөлөөлсөн гэж дүгнэж байна:

Нэгдүгээрт, нийлүүлэлтийн гацаа: Цах тахал дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд 2 тусдаа нөлөө үзүүлсэн байна. Эхний үе шатанд хөл хөдөлгөөний хязгаарлалт нь нийлүүлэлтийн сүлжээнд ноцтой хязгаарлалт үүсгэж, богино хугацаанд нийлүүлтийн хомсдолд хүргэж байв. Хэдийгээр омикрон хувилбарын тархлалтын үед нийлүүлэлтийн сүлжээнд зарим нэг дарамт учирсаар байсан ч, энэхүү хязгаарлалт ерөнхийдөө багасаад байна.

Дараагийн нэг нөлөө нь эдийн засгийн сэргэлтийг дагаад эрэлт нэмэгдсэнээр нийлүүлэлтийн сүлжээнд үүссэн дарамт юм. Үүнийг хэмжих нэг арга нь далайн тээврийн хугацаа байдаг. Азиас Хойд Америк, Азиас Европ руу ачаа бараа зөөдөг 2 гол замын тээврийн хугацаа 2022 оны 2 дугаар сарын сүүлээр түүхэнд дээд түвшинд хүрээд байгаа бөгөөд цаашид дарамт хэдэн сарын турш үргэлжилж болзошгүй байна.

Хоёрдугаарт,  эрэлт үйлчилгээнээс бараа бүтээгдэхүүн рүү шилжсэн явдал. Цар тахал нь хэрэглээний хандлагад томоохон өөрчлөлтийг авчирч, эрэлт үйлчилгээ бус бараа бүтээгдэхүүн рүү шилжээд байв. Иймд, инфляцын өсөлтийн дийлэнх хэсэг нь хуучин машин г.м удаан эдэлгээт бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр тайлбарлагдаж, харин үйлчилгээний үнийн өсөлт харьцангуй бага байжээ. Энэхүү шилжилт нь хүмүүс гэрээсээ их ажиллах болсноос шалтгаалан цар тахлын яг ид үед илүү хүчтэй ажиглагдаж, одоо ч зарим бараа бүтээгдэхүүний эрэлт өндөр хэвээр байна. Түүнчлэн, дэлхий даяар удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэн боловч зарим улс оронд энэхүү процесс илүү хүчтэй ажиглагдаж байна (Жишээлбэл, АНУ-д хуучин автомашины худалдаа).

Гуравдугаарт, эдийн засгийг дэмжих бодлого ба цар тахлын дараах сэргэлт: Цар тахалтай тэмцэх зорилгоор 16.9 их наяд ам.долларын дэмжлэгийн хөтөлбөрийг дэлхийн улс орнууд зарлаад (өндөр хөгжилтэй орнуудад харьцангуй их) байна.  Зөвхөн АНУ-д гэхэд 1.9 их наяд ам.доллараар эдийн засгаа дэмжих төлөвлөгөөг танилцуулсан. Зарим эдийн засагчид энэ их мөнгө инфляцыг нэмэгдүүлнэ гэж үзэж байсан бол зарим нь харьцангуй түр зуурын нөлөөтэй гэж дүгнэж байв. Эдийн засаг харьцангуй богино хугацаанд эргэж сэргэсэн нь инфляцыг нэмэгдүүлж буй ч цаашид хэр удаан үргэлжлэх нь төв банкуудын бодлогоос шалгтаалахаар байна.

Дөрөвдүгээрт, ажиллах хүчний нийлүүлэлтэд үзүүлэх шок: Цар тахлаас шалтгаалж хөдөлмөрийн зах зээлд үүссэн доголдол 2 жилийн дараа ч үргэлжилсэн хэвээр байна. АНУ-ын хувьд, ажиллах хүчний оролцооны түвшин цар тахлын өмнөх үеэс 1.5%-иар бага байна (4 сая гаран ажилчдаар цөөрсөн). Зарим эдийн засагчид ажиллах хүчний хомсдол цалинг өсгөж, улмаар инфляцыг нэмэгдүүлэх хүчин зүйл болно гэж үзэж буй юм.

Тавдугаарт, Орос-Украины улмаас эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтэд шок үүсч байна. 2022 оны 2 дугаар сарын 24-ны халдлага нь эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүнийн үнэ өсөхөд хүргэсэн байна. Орос, Украин хоёр улс нь түүхий эдийн гол экспортлогч улс бөгөөд, дайны хориг арга хэмжээнээс болоод газрын тос, байгалийн хий, хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсөхөд нөлөөлж байна. Орос, Украин дэлхийн улаан буудайн экспортын 30%-ийг эзэлдэг тул буудайн үнэ түүхэнд байгаагүй хэмжээнд болтлоо өслөө. Энэ нь хүнс болон эрчим хүч хэрэглээнд нь өндөр жин (Африкт 50% хүртэл) эзэлдэг бага орлоготой орнуудын хувьд илүү хүндээр нөлөөлж буй. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 7 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 9 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 9 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ 13 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 13 цагийн өмнө
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна 16 цагийн өмнө
Нийслэлд +35 градус дулаан 16 цагийн өмнө
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана Өчигдөр
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна Өчигдөр
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон Өчигдөр
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 2025/06/20
Улаанбаатарт 29 градус дулаан байна 2025/06/20