Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх замаар сайн засаглалыг бэхжүүлэх жишгийг ингэж тогтоожээ

О.Шүрэнцэцэг
2022/06/08

Дэлхий нийтээрээ сүүлийн 40 жилд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн анхаарал хандуулж, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэхийг чухалчилж үүнд чиглэсэн арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ханцуй шамлаж байна. 

Бидний амьдрал эрчим хүчнээс бүрэн хамааралтай болсон өнөө үед эрчим хүчний үр ашгийг  тооцох, дээшлүүлэх,  түүхий түлшний хэрэглээг сааруулах нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төдийгүй, амьдралын чанарыг дээшлүүлэхэд  үлэмж нөлөөтэй.

Гэвч өдгөө Монгол Улсын нийт өрхийн 69.90 хувь нь ердийн галлагаатай зуухтай сууц буюу гэр хороололд амьдарч хүйтний улиралд нүүрс их хэмжээгээр түлж байна. 

 Мөн улсын хэмжээнд өнгөрсөн зууны стандарт бүхий хуучирч муудсан, дулаан алдагдал ихтэй эмнэлэг, сургууль, цэцэрлэг, номын сан, дотуур байрны барилга гэхэд хэдэн зуугаараа бий. Тэдгээрийг орчин үеийн норм стандарттай харьцуулбал чанарын хувьд нэлээд доогуурт тооцогддог ба их хэмжээний дулаан алдагдал нь эрчим хүчний хэрэглээ, агаарын бохирдлыг үлэмж нэмэгдүүлсээр буй. Дулаан алдагдлыг бууруулахын тулд стандарт бус аргаар цонхыг битүүлэх нь агаар сэлгэлтийг үгүй хийж дотор орчны агаарын чанарыг муутгаж, хүйтэн орчин хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

 Энэ олон асуудлын огтлолцол болсон цогц шийдлийг боловсруулж, үнэмлэхүй үр дүнг авчирсан үйл ажиллагаа бол Германы Засгийн газар болон Швейцарын Хөгжлийн Агентлагийн хамтарсан санхүүжилттэйгээр НЗДТГ болон Германы Олон улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс хэрэгжүүлсэн “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төсөл юм. 

Аливаа өвчнийг өнгөн талаас нь харж эдгээж болдоггүй, голомтыг нь олж эмчилдгийн адил уг төсөл нь нийслэл дэх дулаан алдагдал ихтэй, хуучирсан сургууль цэцэрлэгийг дулаалах замаар сурч, ажиллах ая тухтай нөхцөлийг бүрдүүлээд зогсохгүй дараах олон асуудлыг цогцоор нь авч үзсэн байна. 

Үүнд: 

∙      Төрийн болон хувийн хэвшлийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх сургалтуудыг зохион байгуулж, 

∙      Эрчим хүчний үр ашигтай технологи нэвтрүүлэн агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах жишиг тогтоож,

∙      Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт, төлөвлөлтийг арга зүйг хэрэгжүүлж,

∙      Ил тод байдлыг хангасан дижитал платформыг бий болгож,

∙      Иргэдийн оролцоо, нийгмийн хариуцлагын механизмыг хэрэгжүүлж эцэг эхчүүд, багш сурагчдаас бүрдсэн “Дэмжих баг”-ийг тус тус бүрдүүлэн чадавхжуулж ажиллажээ.

  https://www.youtube.com/watch?v=Gzy0YJmgqbQ

(энэ хэсэгт видеоны линк хавсаргах)

 Сайн засаглалыг зарчмыг хангахад төслийн оруулсан хувь нэмэр

 Сургууль, цэцэрлэгийн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх завсар шинэчлэлийн төслийг хэрэгжүүлэх хүрээнд төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага буюу төсөл арга хэмжээг бэлтгэх, боловсруулах үнэлэх, эрэмбэлэх, төсөвлөх, сонгон шалгаруулах, хэрэгжүүлэх үйл явцад сайн засаглалын аргачлалуудыг нэвтрүүлжээ.

Тодруулбал, сонгон шалгаруулалтаас эхлээд барилга хүлээлгэн өгөх хүртэлх үйл явцад төрийн албан хаагчид төдийгүй хувийн хэвшлийнхнийг чадавхжуулах сургалтуудыг дараах чиглэлээр зохион байгуулжээ.

 Улаанбаатар хотын төлөвлөлтийг сайжруулан хонгилын үзүүрт гэрэл асаах нь | Asian Development Bank

∙      Бодлогын төлөвлөлт

∙      Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага

∙      Ашиглалтын хугацааны зардал

∙      Төслийн удирдлага 

Төслийн практик кэйс болон дэвшилтэт арга барил, гарын авлагуудыг өдгөө Удирдлагын академийн богино хугацааны болон мэргэшүүлэх, дунд хугацааны сургалтуудад хэрэглэгдэхүүн болгон ашиглаж байна.

                        Төрийн үйлчилгээг цахимжуулж, ил тод болгов

  Аливаа төсөл, хөтөлбөрийг ил тод, нээлттэй байлгах нь нөөц, баялгийг тэгш хуваарилах, тэдгээрийн хэрэгжилтийг чанартай, хүртээмжтэй байлгах суурь хүчин зүйл болдог. Уг төслийн хүрээнд ил тод байдлыг жишиг болгосон үзэгдэл бол боловсролын салбарын барилга байгууламжийн засвар шинэчлэлтийн хүсэлт хүлээн авах, барилгын бүртгэл, хөрөнгө оруулалтын мэдээллийн нэгдсэн систем https://www.brs.ulaanbaatar.mn-г хөгжүүлэлт юм.  

 Цахим системд шилжихээс өмнө завсар шинэчлэлийн хүсэлтүүдийг цаасаар авдаг байсан ба сонгон шалгаруулалт одооных шиг ил тод байгаагүйн дээр шийдвэр гаргалтын үйл явц стандартчилагдаагүй байсан нь шийдвэр гарагчид болон хүсэлт гаргагчдад ихээхэн хүндрэл учруулж байсан аж. 

 Харин тус платформ ашиглалтад орсноор дулаан техникийн засвар шинэчлэл хийх сургууль, цэцэрлэгийг шалгаруулахдаа хүний оролцоогүйгээр үнэлгээ өгч, эрэмбэлэх болсноор шийдвэр гаргалт илүү оновчтой, ил тод, хурдтай болсон эерэг үр дүн гарчээ.

 Ингэснээр Улаанбаатар хот дахь боловсролын байгууллагын барилгуудын засвар шинэчлэлийн төсөлд жил бүр зарцуулагддаг 5 тэрбум төгрөгийн зарцуулалтын үр ашгийг сайжруулжээ.

buren shiidel sub (энэ хэсэгт видеоны линк хавсаргах)

 Тус платформын сайн туршлага, давуу талууд дээр тулгуурлан Улаанбаатар хотын олон нийтийн барилгууд, угсармал барилгууд, гэр хорооллын амины сууцуудыг эрчим хүчний үр ашигтай болгон дулаалсан туршлагыг олон нийтэд нээлттэй байлгах зорилгоор dulaalga.mn цахим платформыг ашиглалтад оруулжээ. 

                                       Олны хүч оломгүй далай-ДЭМЖИХ БАГ

 Төслийн зүгээс иргэдийн оролцоо нийгмийн хариуцлагын механизмыг хэрэгжүүлсэн туршлага бол барилгын засвар, шинэчлэлийн үйл явцад хяналт тавихаар эцэг эхчүүд, багш, сурагчдын хамтарсан ДЭМЖИХ БАГ-ийг бүрдүүлсэн явдал юм.  

Дэмжих багт нийгмийн хариуцлага, оролцооны хяналт, эрчим хүчний хэмнэлт зэрэг сэдвийн хүрээнд нийтдээ 1262 хүнийг хамруулсан 19 удаагийн уулзалт, семинар, сургалтыг зохион байгуулсан нь төсөл амжилттай болох үндэс болжээ

Түүгээр ч үл барам дэмжих баг засварын үйл явцад хяналт тавихаас гадна сургууль, цэцэрлэгийн орчныг сайжруулах, хүүхдүүдэд ээлтэй болгох санал санаачлагыг өөрсдөө хэрэгжүүлсэн нь олон эерэг үр дүнг авчиржээ. Тухайлбал, хүүхдэд ээлтэй тоглоомын талбай, хог ангилах цэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам зэргийг өөрсдийн идэвх санаачлагын хүрээнд хэн нэгнээс хөрөнгө оруулалт хүлээхгүйгээр хэрэгжүүлсэн байна.

 Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт, төлөвлөлтийн арга зүйг нэвтрүүлсэн нь

             (энэ видеоны линк хавсаргах)

 Төсвийн хөрөнгийг зарцуулахдаа нийгмийн бүхий л хүмүүсийн хүйсийн ялгаатай байдал, хөгжлийн ялгаатай түвшин, ялгаатай хэрэгцээг харгалзан үзэж, тохирсон үйлчилгээг шаардлагатай байдаг.   

Тэгвэл тус төсөл нь сонгогдсон 22 сургууль, цэцэрлэгийн барилгын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхэд жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт, төлөвлөлтийн арга зүйг нэвтрүүлсэн нь Монголд жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлтийн сайн жишгийг тогтооход үлэмж хувь нэмэр оруулж, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад жишиг болон хэрэгжиж буй.

 Төсөлд хамрагдахаас өмнө хүйтэн, тав тухгүй орчин багш, хүүхдүүдийн өвчлөлийг нэмэгдүүлж хүүхдээ асрахаар ээжүүд чөлөө авдаг байсан нь эмэгтэйчүүдийн эдийн засгийн болон хөдөлмөрийн оролцоонд сөргөөр нөлөөлдөг байжээ.

Төслийн үр дүнд хүүхдүүд илүү тав тухтай, дулаахан орчинд суралцах болж, хүйсээр тусгаарласан ариун цэврийн өрөөг тохижуулсан нь сурагчдын дунд өвчлөл, хичээл тасалдалт буурах, сурлагын чанар сайжрах үндэс болсон байна.  

Энэхүү төслийн боловсруулж, хэрэгжүүлсэн жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлтийн кэйс, гарын авлагад тулгуурлан НЗДТГ  “Нийслэлийн жендэрийн дэд хөтөлбөр (2020-2025)”-ийг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангах шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулжээ.

  Бидний төлсөн татвар хаачдаг вэ?

 Төслийн зүгээс төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулах, зарцуулалтыг ил тод байлгах, иргэдийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхээр хэрэгжүүлсэн өөр нэгэн санаачлага бол НЗДТГ-тай хамтран “Нийслэл хотын иргэдийн төсөв” гарын авлагыг бүтээхэд 2019 оноос хойш дэмжин хамтран ажилласан явдал юм. 

Энэхүү тайлангийн хүртээмж, ил тод байдлыг нэмэгдүүлэхээр irged.ulaanbaatar.mn 

вебсайтыг хөгжүүлж, тайланг дижитал хувилбарт шилжүүлээд буй.

Ингэснээр иргэд нийслэлийн батлагдсан төсөв, хөрөнгө оруулалт, хөтөлбөрийн үйл явц тэдгээрийн төсөв, зардлыг ил тодоор харах боломжтой болсон нь төрийн хариуцлагыг нэмэгдүүлээд зогсохгүй иргэд мэдээлэлтэй, оролцоотой байх боломжийг бүрдүүлжээ.

Аливаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ тулгамдаж буй асуудлыг уг үндсээр нь авч үзэж бүрэн шийдлийг эрэлхийлж, хүлээлтээс давсан үр дүнд хүрч болдгийг “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн  туршлага харуулж байна. Харин одоо төслийн үлдээсэн сайн туршлага, судалгаа, аргачлалыг ашиглан улс даяар барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, сайн засаглалын механизмыг нэвтрүүлж, тогтвортой үргэлжлүүлэх үүрэг, хариуцлага бидэнд үлдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 2 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 2 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 2 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 4 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 4 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 4 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 4 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 5 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 5 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 5 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 6 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 6 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 6 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 8 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 8 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 9 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 9 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 9 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 9 цагийн өмнө