Хөгжлийн банкны эрсдэлтэй зээл нэгээр хумигдлаа


Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нартайгаа эхлүүлсэн тэмцэл үр дүнд хүрч эхэллээ. Тэд муу зээлдэгч нараа зарлаж, олон нийтийн анхааралд авчирсан. Өмнө нь Хөгжлийн банк ингэж бүхнээ илчилж, бүгдийг нь зарлаж байсангүй. Үйл ажиллагаа нь хаалттай, нийгэм рүү мэдээлэл нь хүрдэггүй байсан. Хөгжлийн банк нээлттэй байдалд шилжиж, 7 хоног тутам зээлийн эргэн төлөлт, түүний явц, зээл төлүүлэхээр ямар арга хэмжээ авч байгаагаа хүртэл хэлчихдэг болсон. Энэ нь эцсийн дүндээ зээлийн чанарт сайнаар нөлөөлж, чанаргүй зээлүүд төлөгдөж эхэллээ.

Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй "том толгой"-той, том эзэдтэй компани, аж ахуйн нэгжтэй тэмцлээ ширүүхэн үргэлжлүүлж, сүүлийн таван сарын хугацаанд зээлийн эргэн төлөлт эрс сайжирсан байна. Зээлээ төлөхгүй байсан нь төлж, үүргээ ухамсарлах хэмжээнд ирсэн нь зөв соёл тогтоох эхлэл юм. Дараа дараагийн муу түүх бичигдэх, давтагдах замыг үүгээр бас хамт хааж байна гэсэн үг. Үүний бичих болсон нь “Кью Эс Си” компани өрөө барагдуулсан явдал юм. Хөгжлийн банкны хамгийн том зээлдэгчийн нэг нь “Кью Эс Си”. Тус компани 2014 онд Төмөртэйн ордоос Баянголын төмөр зам хүртэл 33.4 км төмөр зам барихаар 71.3 сая ам.долларын зээл авсан бөгөөд зээлийн эргэн төлөлт нь 2018 оны дундаас тасалдаж, төлбөрийн зөрчил нь 3.8 жилийн өмнөөс бий болж, чанаргүй зээлдэгчийн эгнээ рүү шилжсэн байдаг. Тэгвэл Хөгжлийн банкны хагас жилийн шахалт, шаардлага, хариуцлага нэхэх хүрээнд “Кью Эс Си” компани 191.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлээ удаан хугацааны дараа бүрэн төлж, эрсдэлтэй зээл нэгээр хумигдлаа.


0
angry
1
care
1
haha
2
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 1 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 2 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 4 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 4 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 5 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 6 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 6 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 6 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 22 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ Өчигдөр
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр