БУРХНААС УТАСНЫ ДУГААРЫГ НЬ АВЧ, ЯРИЛЦЖЭЭ


Манай дэлхийн сонин хачин хүмүүс дэндүү олон юм. Саяхан Зимбабве улсын шашны номлогч Пол Сиянгоре тун хачин мэдэгдэл хийж, шуугиан дэгдээв. Пол өөрийгөө Алмайти буюу бүхнийг чадагч бурхантай ярилцаж, утасны дугаарыг нь авсан гэж зарлажээ.

Тэрээр "Бурхан над руу байнга залгаж, цуглаанаа амжилттай зохион байгуулахад тусалдаг. Би дуртай үедээ түүн рүү залгадаг юм. Намайг залбирлаа үйлдэж байхад шууд залгаарай гэж хэлэхийг сонсдог" хэмээн Зимбабвегийн нэр хүнд бүхий "H-Metro" сайтад өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Түүгээр ч үл барам "Victory TV" шашны сувгаар шоу нэвтрүүлэг цацаж, өөрийнхөө бурхантай ярилцаж буй 40 минутын бичлэгээ сонсгосон байна. Үүнийгээ нийтэд гэрчлэхийн тулд хүмүүсийг нэвтрүүлэгтээ урьж оролцуулж эхэлжээ. Харин олон нийт түүний утгагүй яриаг огтхон ч ойшоосонгүй. Хэдэн жилийн өмнө Өмнөд Африкийн нэгэн номлогч "Бурхны дагагчидтай уулзсан. Тэд өвс ногоо, хүний үс идэж, моторын тос ууж байсан" хэмээн мэдэгдэж байжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Цогтгэрэл: Төрийн нууц энд, тэнд тэнээд явж байдаг юм бол тэр тэнүүлсэн нөхдийн л хариуцлагын асуудал 34 минутын өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 38 минутын өмнө
Төв аймгийн Жаргалант суманд ойн түймэр гарч, 15 га талбай шатжээ 54 минутын өмнө
МУСТА Г.Эрдэнэтунгалаг 20 жил хамтдаа байсан үзэгч фэнүүддээ зориулж үнэ төлбөргүй тоглолт хийнэ 1 цагийн өмнө
"Хүн амьдралдаа 13-18 мод тарьж ургуулвал амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцаан төлдөг гэж үздэг" 1 цагийн өмнө
Г.Отгонцэцэг: 16 настайгаасаа гагнуурчнаар ажилласан, нүд рүү оч үсрээд уйлж хэвтсэн өдөр надад олон байсан 1 цагийн өмнө
Ойрын тав хоногт цаг агаар ямар байх вэ? 1 цагийн өмнө
У.Отгонбаярт Дорнодын бөхчүүд хөл алдаж гүйхийн учир шалтгаан юу вэ? 12 цагийн өмнө
Х.Болорчулуун: Монголбанк болон арилжааны 7 банк "Шинэ хоршоо" хөдөлгөөний санхүүжилтийг гаргахаар боллоо 17 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооны гишүүн малчны зээл албан ёсоор олгогдох нь баталгаажиж байна 17 цагийн өмнө
“Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулна 18 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: “E-Mongolia” систем эрх мэдлийн төвлөрлийг задлахад онцгой үүрэг гүйцэтгэж байна 18 цагийн өмнө
​ Цензургүй Л.Мөнхбаясгалан говийн бүсийг шуугиулж явна 18 цагийн өмнө
О.Батнайрамдал БЗС-ийн хулгайг сонсголоор илчилье хэмээн уриалга дэвшүүлжээ 19 цагийн өмнө
Богд уулын арын замыг хааж, засварын ажил хийнэ 19 цагийн өмнө
“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын хохирол тогтоох, үнэлгээ хийх ажлын хэсэг хуралдлаа 19 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэдтэй уулзлаа 19 цагийн өмнө
Маргаашаас баруун болон төвийн аймгийн нутгаар нойтон цас орно 19 цагийн өмнө
“Эрэл” компанийн 800 метр газрыг чөлөөлж байна 20 цагийн өмнө
“ГОВИЙН ЧОНО-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, сургуульд 300 гаруй төлөөлөгч оролцоно 21 цагийн өмнө