ОНГОЦ ОСОЛДОЖ 49 ХҮН АМИА АЛДЖЭЭ


Балбын Катманду хотын Трибхуван нисэх буудалд өчигдөр (2018.03.12) газардах гэж байсан зорчигч тээврийн онгоц осолдсоноос 49 зорчигч амиа алджээ. Осол даваа гаригт орон нутгийн цагаар өдрийн 14:15 минутын орчим болсон байна.

"US-Bangla Airlines" компанийн BS 211 онгоц Бангладешийн Дака хотоос ирж байжээ.

Онгоцонд нислэгийн багийн гишүүдтэй нийлээд 71 хүн зорчиж явсан гэнэ. Зорчигчдийн ес нь эмнэлэгт очсоны дараа нас баржээ. Амьд үлдсэн 22 зорчигч эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа юм байна. Зорчигчид Балба, Бангдладешийн иргэд байжээ.

Гэрчийн мэдүүлснээр онгоц хэвийн газардаж байсан боловч гэнэт онгоцны сүүл хэсгээс утаа гарч эхэлсэн" гэжээ.

Онгоц нислэгийн зурвасын өмнөд хэсэгт газардах зөвшөөрөл авсан боловч хойд талаас нь газарджээ. Нислэгийн удирдлагын төв нисгэгчид яагаад буух зүгээ өөрчилснийг мэдээгүй байна. Онгоцны нисгэгчийн бүтээгт байсан хар хайрцаг болон нислэгийн мэдээллийг хадгалсан хоёр дахь хар хайрцгийг олсон байна.

Онгоцны ослын шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: CNN


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 16 минутын өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 25 минутын өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 38 минутын өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав 46 минутын өмнө
“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” тогтоолын төслийг батлав 52 минутын өмнө
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ 1 цагийн өмнө
Ойрын хоногуудад зарим нутгаар цас орж, шуургатай байхыг анхааруулж байна 1 цагийн өмнө
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 17 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 17 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 18 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 18 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 18 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 18 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 19 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 20 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 20 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 20 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 20 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 22 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 22 цагийн өмнө