НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТЭЗҮ-ИЙГ БОЛОВСРУУЛЖ ДУУСЧЭЭ


Засгийн газраас өнгөрөгч нэгдүгээр сард Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах шийдвэр гаргаж, энэ хавар бүтээн байгуулалтын ажлыг нь эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Тус үйлдвэрийг Энэтхэгийн Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барих юм. Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Энэтхэг улсын "Инженерс Индиа Лимитэд" компани боловсруулж байгаа бөгөөд гуравдугаар сард багтаан хүлээлгэж өгнө гэсэн мэдээлэл гарч байсан. Тэгвэл ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав мэдэгдлээ. Тэрбээр Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Суреш Бабуг өчигдөр/03.14/ хүлээн авч уулзахдаа "Манай улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад Энэтхэг улс хөнгөлөлттэй зээл олгосонд талархаж байна. Энэ төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт найдаж байгаа. Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэхээр төслийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг Энэтхэг улсын "Инженерс Индиа Лимитэд" компани боловсруулж дууссан. Хөндлөнгийн шинжээч нар үнэлгээ, шинжилгээ хийсний дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүлээлгэн өгнө" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 26 минутын өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 35 минутын өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 47 минутын өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав 56 минутын өмнө
“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” тогтоолын төслийг батлав 1 цагийн өмнө
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ 1 цагийн өмнө
Ойрын хоногуудад зарим нутгаар цас орж, шуургатай байхыг анхааруулж байна 1 цагийн өмнө
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 17 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 17 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 18 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 18 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 18 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 19 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 20 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 20 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 20 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 21 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 21 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 22 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 22 цагийн өмнө