Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэгдүгээр сарын 19-нд Засгийн газар, УИХ-д гурван талт улсын хэлэлцээрийн хүрээнд тэтгэврийн насыг бууруулж, татварын нэмэгдлийг багасгах шийдвэрээ эргэн харж өөрчлөлт оруулах санал хүргүүлж байсан. Гэтэл УИХ-аас хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдын тэтгэврийн насны нэмэгдлийг эргэн авч үзэж өөрчлөхдөө хөдөлмөрийн хэвийн бус хүнд, хортой нөхцөлийг хамруулахгүйгээр хуульд өөрчлөлт оруулжээ. Мөн даатгуулагчийн шимтгэл төлсөн долоон жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тэтгэвэр бодож байх шийдвэрийг гаргасан байна. Иймд Үндэсний гурван талт хороогоор Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдын тэтгэврийн настай холбогдсон хуулийн заалтыг зөв зүйтэй болгох, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээр, нэмэлт хэлэлцээрт туссан зарим асуудлын хэрэгжилтийг хангах /цалин хөлс, бодит орлогыг нэмэгдүүлэх/, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох хуулийн хугацаа болсон тул Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой асуудлыг хэлэлцэх саналаа МҮЭ-ийн холбооноос хүргүүлснээ энэ үеэр мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна