Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

М.Төгөлдөр
2024/04/25

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2024.04.24) “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” сэдэвт олон улсын чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, Социологийн ухааны профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улаанбаатар хотноо хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн хүндэт зочдод талархал илэрхийлээд өнгөрсөн жил бид хамтдаа “Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд хэлэлцсэн бол маргааш Тогтвортой хөгжлийн Зорилго 16 болох “Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо”-г хэлэлцэнэ. Маргаашийн арга хэмжээнд Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга, Казахстан Улсын парламентын Сенатын гишүүн зэрэг олон арван хүндэт зочид оролцоно. Бид цаашид ч гэсэн уг арга хэмжээг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтын цар хүрээг өргөтгөх, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх үйл явцыг нэг алхам урагшлуулснаар энх тайван, тогтвортой байдлыг цогцлооход бидний хамтын ажиллагаа чухал хэмээн онцлон тэмдэглэв.

 

Профессор, доктор Жи Вук Шин НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж байгаад Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд Стэнфордын Их сургуулийн удирдлагын халуун дотно мэндчилгээг уламжлав. Тэрбээр, тогтвортой хөгжлийн зорилгууд, түүнийг хэрэгжүүлэх ажил бол хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийн асуудал гэдэгт Улсын Их Хурлын даргатай санал нэг байгаагаа илэрхийлэв. Нэн ялангуяа Алтай судлалыг дэмжиж, соёл, түүхийн хэлхээ холбоотой ард түмэн нийтлэг үнэт зүйл, ашиг сонирхлынхоо дагуу хамтын ажиллагаагаа хөгжүүлж, хамтдаа урагшлах боломжийг бүрдүүлэхэд “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - Тогтвортой хөгжлийн Зорилго 16: “Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” чуулга уулзалт чухал  ач холбогдолтой юм хэмээв. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд орсон өөрчлөлт болох хууль тогтоох байгууллагын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан зарим зүйлийг тодруулж лавласан юм.

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль ирэх 6 дугаар сард болох талаар дурдаж, Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй, Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулах талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Талууд Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ, цаашдын зорилт болон бусад асуудлаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
102.88.69.210
2024/04/25
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 15 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 18 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 18 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 20 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 21 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 23 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 23 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19