ШАР УСНЫ ҮЕРИЙН УЛМААС БЭЛХЭЭС СЭЛХ ХҮРТЭЛ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАЛАА
Шар усны үерийн улмаас Бэлхээс Сэлх явах замын зорчих хэсэгт эвдрэл, гэмтэл үүсч, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг Бэлхээс Сэлх явах замд шар усны үер болж үүний улмаас замын зорчих хэсэгт эвдрэл үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Замын цагдаагийн алба, Онцгой байдлын алба болон бусад холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар нийтийн тээврийн хэрэгсэл зорчихыг хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлажээ. Энэ чиглэлд зорчиж буй иргэдийг анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна