МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ХОВД АЙМГИЙН ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын нийт ард иргэдтэй хийх уулзалтын хөтөлбөрийнхээ хүрээнд 2018 оны тавдугаар сарын 05-06-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллав. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч Х.Баттулгыг Ховд аймагт хүрэлцэн ирэхэд, аймгийн төвийн Ард Аюушийн нэрэмжит талбайд цэргийн хүрээнийхэн, аймгийн удирдлагууд болон шүүхийн байгууллагыг төлөөлж: Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Оюун-Эрдэнэ, Ховд аймгийн Булган сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн нар аймгийн хууль хяналтын байгууллагын удирдлагууд, орон нутгийн байгууллагын дарга эрхлэгч нар, иргэд угтан авч, мэндчилсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Ховд аймгийн олон үндэстэн, ястан иргэдтэй уулзалт зохион байгуулж, иргэдийн санал, хүсэлтийг сонсож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын чиглэлээр дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Уулзалтанд Ховд аймгийн 400 гаруй иргэд оролцож, 40 орчим иргэд санал бодлоо илэрхийлсэн юм. Ховд аймгийн иргэдтэй хийсэн уулзалтад Ховд аймгийн шүүхийн нийт шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд оролцсон бөгөөд иргэдээс шүүхийн байгууллагын талаар санал, шүүжлэл гарсангүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Ховд аймгийн иргэдтэй уулзсаныхаа дараа Ховд аймгийн шүүхийн нийт шүүгчид, шүүхийн Тамгын газрын дарга нарыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа Ховд аймгийн шүүхийн зохион байгуулалт, дагнасан шүүхийн давуу тал зэрэг эрх зүйн хүрээнд гарсан шүүхийн шинэтгэлийн үр дүн, шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг маргаан болон шүүхийн ажлын талаар танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зөрчлийн тухай хуулиар шүүхээр шийдвэрлэгдэж байгаа зарим зөрчлийн хэрэг дээр хуулиар торгох ял оногдуулж өндөр торгож байгаа нь иргэдийн орлогын түвшин бага өнөөгийн нөхцөлд хүндрэлтэй тусч байгаа талаар санал бодлоо илэрхийлэв.

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа тус шүүхээр Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг, үүнээс торгох ял оногдуулж шийдвэрлэсэн хэргийн талаар танилцууллаа.

Харин Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн шүүхийн байрны хүрэлцээ, шүүхийн захиргааны ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудлын талаар танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүндэтгэн хүлээн авч уулзсан явдалд Ховд аймгийн шүүгчдийн зүгээс гүнээ талархал илэрхийлж, Ерөнхийлөгчөөс шүүгчдэд ажлын амжилт хүссэнээр хамтарсан уулзалт өндөрлөлөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 18 минутын өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 26 минутын өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 1 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 2 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 3 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 3 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 3 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав 3 цагийн өмнө
“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” тогтоолын төслийг батлав 3 цагийн өмнө
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ 4 цагийн өмнө
Ойрын хоногуудад зарим нутгаар цас орж, шуургатай байхыг анхааруулж байна 4 цагийн өмнө
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 20 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 20 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 20 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 21 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 21 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 21 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 22 цагийн өмнө