М.БИЗААНГУНДАА: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ШУДАРГА ГАРАХАД ШИНЖЭЭЧ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ


Шүүхийн ерөнхий зөвлөл "Шүүхээс шинжээч томилох, шинжилгээ хийлгэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" сэдэвт хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гаригт зохион байгуулсан. Энэ үеэр "Монголын хохирол үнэлэгчдийн холбоо"-ны гүйцэтгэх захирал М.Бизаагундаатай ярилцлаа.

-Хэлэлцүүлэгт та шинжээчдийг төлөөлж оролцоо. Хохирол үнэлэгч шинжээч нар ажил үүргээ гүйцэтгэхэд ямар асуудлууд тулгардаг вэ?

- Шинжээчтэй холбоотой хэд, хэдэн асуудал бий. Шинжээчийн дүгнэлтийг шүүн таслах үйл ажиллагаанд нотлох баримтын хэмжээнд бэлтгэж гаргах, шинжээчийн хараат бус байдлыг хангах, шинжээч томилох процесстой холбоотой асуудал байна. Үүнээс гадна хөрөнгө, мал амьтан, эрүүл мэнд, байгалийн гамшгийн хохирлын үнэлгээг яаж хийх талаар, ийм төрлийн хохирлыг хэрхэн үнэлж байсан талаар мэдээллийн сан үүсгэх зэрэг асуудал тулгарч байна. Энэ чиглэлд Шүүхийн ерөнхий зөвлөлтэй нягт уялдаа холбоотой ажиллах ёстой гэж бодож байгаа. Цаашид хохирлын үнэлгээчдийн аюулгүй байдлыг хангахад анхаарах хэрэгтэй байна. Учир нь шинжээчийг дарамтлах, заналхийлэх зэрэг оролдлогууд гарч байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан энэ удаагийн хэлэлцүүлэг их үр дүнтэй боллоо. Шинжээчид, шүүгчид, судлаачид тулгарч байгаа асуудлаа ярилцаж үндсэн чигээ олж авлаа. "Монголын хохирол үнэлэгчдийн холбоо"-ны хувьд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой, хохирлын үнэлгээ тогтоохтой холбоотой 31 байгууллага, 80 гаруй шинжээчийг нэгтгэсэн байгууллага юм.

-Хэргийг шударгаар шийдэхэд шинжээчийн дүгнэлт ямар нөлөөтэй вэ?

- Шүүхийн шийдвэр шударга гарахад шинжээчийн үүрэг оролцоо хамгийн чухал. Шинжээчийн дүгнэлт шүүхийн шийдвэрт нөлөөлдөг. Тиймээс манай шинжээч нар маш өндөр ёс зүйтэй, ур чадвартай байх ёстой. Шинжээч буюу хөрөнгийн үнэлгээчин хүн маргаан үүсгэгч талуудын эдийн засаг болон эрх зүйн байдалд шууд нөлөө үзүүлдэг.

-Ямар төрлийн хэргүүд дээр ихэвчлэн шинжээч томилох хүсэлт гаргаж байна вэ?

- Манай холбоонд ирдэг нийт шинжээч томилох хүсэлтийн дийлэнх нь хөрөнгийн үнэлгээтэй холбоотой байдаг. Мөн эрүүгийн хэрэг дээр хохирлын үнэлгээ тооцох асуудал гардаг. Зарим тохиолдолд захиргааны хэрэг дээр шинжээчээр алдагдал тооцуулах хүсэлт ирдэг. Иргэний хэрэг дээр шинжээч томилох асуудал хамгийн их гардаг.

-Шинжээчдийн хөдөлмөрийн хөлсийг тодорхой болгох санал энэ удаагийн хэлэлцүүлгийн үеэр цөөнгүй гарлаа.

- Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Сангийн сайдын 2010 оны 112 дугаар тушаалаар шинжээчийн нэг цагийн ажлын хөлс нь 10-30 мянган төгрөг байна гэж заасан. Гэхдээ шүүн таслах үйл ажиллагаатай холбоотойгоор нэг зүйлийг шинжээчид бодох ёстой. Ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор биш боломжит хэмжээнд бууруулах байдлаар хандах нь зохимжтой.

-Жишиг үнэлгээтэй болох асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

- Жишиг үнэ тогтоох гэдэг асуудалд болгоомжтой хандах ёстой. 1990 оноос өмнө бүх зүйлийн үнэ тогтвортой байсан. Наран цэцгийн тос 9 төгрөг гэдэг ч юм уу. Харин зах зээлд шилжсэнээс хойш бүх зүйлийн үнэ ханш савалгаатай болсон. Мал гэхэд үржил шимээсээ хамаарч өөр, өөр үнэлгээтэй. Жишиг үнэ тогтоосноос зарим эд хөрөнгө үнэгүйдэх, зарим эд хөрөнгийн үнэлгээ өсөх зэрэг асуудал үүсэх талтай. Тиймээс жишиг үнэлгээнд болгоомжтой хандах ёстой.

-Хэлэлцүүлэгт оролцсон төлөөлөгчид мэдээллийн сантай болох асуудлыг дэмжлээ. Мэдээллийн сантай болохын ач холбогдол нь юу вэ?

- Монголын хохирол үнэлэгчдийн холбоонд үнэлгээнд зориулагдсан мэдээллийн сан байдаг. Тухайн мэдээллийн санг хэн баяжуулдаг вэ гэхээр тусгай зөвшөөрөл эзэмшигч үнэлгээний шинжээч баяжуулаад явдаг. Үнэлгээний мэдээллийн санг шүүхийн процесст яаж ашиглах вэ гэдэг дээр мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллах ёстой. Мэдээллийн сан нь үндэслэл муутай дүгнэлт гарахаас урьдчилан сэргийлдэг. Ижил төрлийн хохирол дээр харилцан адилгүй үнэлгээ хийгдэхээс сэргийлэх давуу талтай. Үнэлгээ гэдэг зүйл маань нийтийн эрх ашиг байдаг. Өөрөөр хэлбэл яллагдагчийн, хохирогчийн эрх ашиг үнэлгээ гэдэг зүйл дээр байдаг. Монгол Улсад шударга ёс тогтоох энэ үйл хэрэгт үнэлгээчид бид бүхий л боломжоороо мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах болно.

Эх сурвалж: ШЕЗ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 16 минутын өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 1 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 2 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 2 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 3 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 3 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав 3 цагийн өмнө
“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” тогтоолын төслийг батлав 3 цагийн өмнө
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ 4 цагийн өмнө
Ойрын хоногуудад зарим нутгаар цас орж, шуургатай байхыг анхааруулж байна 4 цагийн өмнө
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 19 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 20 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 20 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 20 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 21 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 21 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 22 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 22 цагийн өмнө