ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ЭРЧИМТЭЙ ЯВУУЛАХАД ДЭМЖИНЭ


НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат "Гэр хорооллын дахин төлөвлөлт"-ийн хүрээнд тойрогтоо хэрэгжүүлж буй "Шинэ шинэчлэл" төслийн талаар танилцуулах уулзалт хийлээ. Уулзалтад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон Нийслэлийн орон сууц корпораци ОНӨААТҮГ-ын ерөнхий захирал Н.Сүхбаатар НИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.

Энэ төсөл нь 2017-2026 оны хооронд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо буюу Дэнжийн мянгын 'А' хэсэгчилсэн талбайд хэрэгжих юм. Дахин төлөвлөлтийн их бүтээн байгуулалтын гүйцэтгэлийг "Бармон" ХХК хийж байна. Төслийн хүрээнд нийт 3471 айлын 72 орон сууц, 1202 автомашины дулаан зогсоол, оффис үйлчилгээний 5 блок барилга байгууламж сүндэрлэх юм. Мөн нийслэлийн хөрөнгө оруулалтаар 120 ортой нэгдсэн эмнэлэг, 360 хүүхдийн цэцэрлэг, 960 сурагчтай дунд сургууль, ногоон байгууламж хосолсон цогц хороолол барихаар төлөвлөжээ.

Төслийн хүрээнд газар чөлөөлөх ажлыг 2015 оноос эхлэн 37 айлыг нүүлгэн 1.8 га газар чөлөөлсөн байна. Түүний дараа нэгдүгээр ээлжийн 468 айлын орон сууцыг барьж эхэлжээ. Одоогоор хоёр блок бүхий 234 айлын орон сууцын барилгын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Мөн төсөл хэрэгжихэд хоёр асуудал тулгарч байгаа гэлээ. Нэгдүгээрт 39 дүгээр сургуулиас "Хүчит шонхор" захын уулзвар хүртэлх 800 метр замын ажил. Энэ замыг хийх хөрөнгө оруулалтыг шийдэх ажлыг нэн түрүүнд хийх шаардлагатай байгаа аж. Хоёрдугаарт, энэ газар байнгын урсацтай гол, булаг байдаг. Тиймээс эргийн боолт хийн, халиа үүсгэж, гол урсгавал аялал зугаалгын бүстэй болж, байгальд ээлтэй ногоон байгууламж бий болох боломжтой ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын 12 боксчин олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө 24 минутын өмнө
Нийслэлийн ИТХ, Пусан хотын ИТХ хооронд найрамдалт, хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа 30 минутын өмнө
Б.Цогтгэрэл: Төрийн нууц энд, тэнд тэнээд явж байдаг юм бол тэр тэнүүлсэн нөхдийн л хариуцлагын асуудал 2 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цагийн өмнө
Төв аймгийн Жаргалант суманд ойн түймэр гарч, 15 га талбай шатжээ 2 цагийн өмнө
МУСТА Г.Эрдэнэтунгалаг 20 жил хамтдаа байсан үзэгч фэнүүддээ зориулж үнэ төлбөргүй тоглолт хийнэ 2 цагийн өмнө
"Хүн амьдралдаа 13-18 мод тарьж ургуулвал амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцаан төлдөг гэж үздэг" 2 цагийн өмнө
Г.Отгонцэцэг: 16 настайгаасаа гагнуурчнаар ажилласан, нүд рүү оч үсрээд уйлж хэвтсэн өдөр надад олон байсан 3 цагийн өмнө
Ойрын тав хоногт цаг агаар ямар байх вэ? 3 цагийн өмнө
У.Отгонбаярт Дорнодын бөхчүүд хөл алдаж гүйхийн учир шалтгаан юу вэ? 14 цагийн өмнө
Х.Болорчулуун: Монголбанк болон арилжааны 7 банк "Шинэ хоршоо" хөдөлгөөний санхүүжилтийг гаргахаар боллоо 18 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооны гишүүн малчны зээл албан ёсоор олгогдох нь баталгаажиж байна 19 цагийн өмнө
“Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулна 20 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: “E-Mongolia” систем эрх мэдлийн төвлөрлийг задлахад онцгой үүрэг гүйцэтгэж байна 20 цагийн өмнө
​ Цензургүй Л.Мөнхбаясгалан говийн бүсийг шуугиулж явна 20 цагийн өмнө
О.Батнайрамдал БЗС-ийн хулгайг сонсголоор илчилье хэмээн уриалга дэвшүүлжээ 20 цагийн өмнө
Богд уулын арын замыг хааж, засварын ажил хийнэ 21 цагийн өмнө
“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын хохирол тогтоох, үнэлгээ хийх ажлын хэсэг хуралдлаа 21 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэдтэй уулзлаа 21 цагийн өмнө
Маргаашаас баруун болон төвийн аймгийн нутгаар нойтон цас орно 21 цагийн өмнө