Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс эрхлэн гаргасан "Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь" номын нээлт яг одоо Төрийн ордны Иргэний танхимд болж байна.
Монгол Улс 1983 оноос хойш Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын "Монгол үсгийн дүрмийн толь", 18 мянган үгтэй толь бичгийг хэрэглэж буй.
Харин Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс гарч буй "Монгол хэлний зөв бичих дүрмийн толь" номд 37486 үг орсон бөгөөд 6000 орчим гадаад үгээс шигшиж 1000 гадаад үгийг номд оруулжээ.
Ном хэвлэгдэн гарснаар 1941 оноос хойш гарч байгаа монгол хэлтэй холбоотой маргаан шийдэгдэж байгаа аж. Учир нь ном бүтээхэд бүх салбарын эрдэмтэн, багш нарыг хамруулж, өмнө нь маргаантай байсан дүрэм, үгсийг нэгтгэж чадсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна