Монгол Улсад оршин суух Румын Улсын иргэн 2017 онд луйврын гүйлгээ хийж, иргэдийг хохироосныг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгасан. Тэгвэл Румын Улсын иргэн, Монгол Улсын иргэнтэй хамтарч хуурамч картаар гүйлгээ хийсэн нь дахин тогтоогджээ.
Тодруулбал, Монгол Улсын иргэн Румын Улсын иргэнтэй хамтран иргэдийн төлбөрийн картын мэдээллийг хууль бусаар олж аван хуурамч төлбөрийн картуудад суулган арилжааны банкуудын автомат мөнгөний машинаас удаа дараа мөнгө авсан байна. Тус хэргийг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгаж байгаа ажээ. Иймд иргэд, олон нийт энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж, сэжигтэй мэдээллийг Цагдаагийн байгууллагад мэдэгдэж хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна