Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон БНХАУ-ын дарга Си Жиньпин нар хэд хэдэн асуудлаар тэр дундаа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахтай холбоотой асуудлуудаар харилцан ойлголцолд хүрчээ гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.
"Ройтерс" агентлагийн мэдээлснээр, талууд Ким Жөн Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын саяхан болсон уулзалтын талаар хэлэлцэхийн сацуу Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлуудаар санал бодлоо солилцсон байна.
Сүүлийн 3 сард Хятад улсад 3 дахь удаагаа айлчилсан Ким Жөн Ун энэ удаа БНХАУ-ын даргатай Ардын их хурлын ордонд уулзсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна