ХҮНД БЭРТСЭН 58-ТАЙ ЭМЭГТЭЙГ ГССҮТ-Д АВЧИРЧ, 48-ТАЙ ЭМЭГТЭЙД ЯАРАЛТАЙ ХАГАЛГАА ХИЙЖ МАГАДГҮЙ


ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙГ ХЯНАЛТАД АВЧ, БИЕИЙН БАЙДАЛ НЬ ГАЙГҮЙ УЧИР ЭМНЭЛГЭЭС ГАРГАСАН ГЭВ

Өнгөрсөн бямба гаригийн 21:08 цагаас Улаанбаатар-Сайншандын чиглэлд хөдөлсөн суудлын 286-р галт тэрэг хотоос 300 км-ын зайд буюу Дорноговь аймгийн Айраг сумын Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад замаас гарч осолдсон харамсалтай хэрэг гарсан. Түүнтэй холбогдуулан ням гаригийн 21 цагийн орчимд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв.

Ням гаригийн 13:00 цагийн байдлаар, эмнэлгийн тусламж шаардлагатай бүх хүнд анхны тусламж үзүүлж, 81 хүнийг Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг, долоон хүнийг Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт тус тус хүргэн, үзлэг, оношлогоо хийж эхэлжээ. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн хоёр хүний биеийн байдал хүнд байгаа ажээ.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд хэлэхдээ "Хоёр хүн хүнд байна. Нэг нь 48 настай эмэгтэй, олон хавирга хугарсан, уушги цоорсон байх магадлалтай гэж үзэж байсан ч шинжилгээгээр азаар тийм гэмтэл гарсангүй. Гэхдээ элэгний дээд хэсэгт шингэн хуримтлагдсан гэж үзсэн учир ГССҮТ-өөс мэс заслын баг гарсан, шаардлагатай бол яаралтай мэс засал хийнэ.

54 настай эмэгтэйн толгой дээрээс юм унасан учир тархины гэмтэлтэй гэж үзэж байна. Тиймээс биеийн байдлыг тогтворжуулаад, ГССҮТ рүү авчирч байна. Одоогийн байдлаар хүний амь нас эрсэдсэн зүйл гараагүй. Гурван хүүхэд, есөн том хүнд яаралтай тусламж үзүүлсэн. Доргилт авсан, осол гэмтэл учир дараа нь янз бүрийн хүндрэл үүсэх эрсдэлтэй байдаг учир эмчийн зөвлөгөө авах, шаардлагатай бол эмнэлэгт хандахыг зөвлөөд, хүмүүсээ буцааж байна" гэв.

Түүний хэлснээр, тус галт тэргээр нийт 329 хүн зорчиж явсан бөгөөд нэг жирэмсэн эмэгтэйг хяналтад авч, биеийн байдал нь гайгүй учир эмнэлгээс гаргажээ. Мөн 120 зорчигчийг Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж, нарийвчилсан үзлэг шинжилгээ хийж, үлдсэн зорчигчдод хөнгөн гэмтсэн тул зохих тусламжийг үзүүлжээ.

Ням гаригийн оройн байдлаар, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 37 эмч, 22 сувилагч, хоёр бага эмч, таван үйлчлэгч, 10 жолооч, 4 инженер техникийн ажилтан ажиллаж, зорчигчдод эмнэлгийн үзлэг хийж байгаа аж. Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Айраг, Даланжаргалан сум, Говьсүмбэр аймгийн Шивээ овоо, Баянтал сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвөөс эмч, мэргэжилтнүүд дайчлагдан ажиллаж буй юм байна.

Ослын шалтгаан тодорхойгүй байгаа ч говийн нутагт орсон их хэмжээний борооны улмаас төмөр замын дэр мод үерт дайрагдан хугарсан байж болзошгүй хэмээн үзэж буй ажээ.

galt tereg
galt tereg


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Цогтгэрэл: Төрийн нууц энд, тэнд тэнээд явж байдаг юм бол тэр тэнүүлсэн нөхдийн л хариуцлагын асуудал 1 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 1 цагийн өмнө
Төв аймгийн Жаргалант суманд ойн түймэр гарч, 15 га талбай шатжээ 1 цагийн өмнө
МУСТА Г.Эрдэнэтунгалаг 20 жил хамтдаа байсан үзэгч фэнүүддээ зориулж үнэ төлбөргүй тоглолт хийнэ 1 цагийн өмнө
"Хүн амьдралдаа 13-18 мод тарьж ургуулвал амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцаан төлдөг гэж үздэг" 1 цагийн өмнө
Г.Отгонцэцэг: 16 настайгаасаа гагнуурчнаар ажилласан, нүд рүү оч үсрээд уйлж хэвтсэн өдөр надад олон байсан 2 цагийн өмнө
Ойрын тав хоногт цаг агаар ямар байх вэ? 2 цагийн өмнө
У.Отгонбаярт Дорнодын бөхчүүд хөл алдаж гүйхийн учир шалтгаан юу вэ? 13 цагийн өмнө
Х.Болорчулуун: Монголбанк болон арилжааны 7 банк "Шинэ хоршоо" хөдөлгөөний санхүүжилтийг гаргахаар боллоо 17 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооны гишүүн малчны зээл албан ёсоор олгогдох нь баталгаажиж байна 18 цагийн өмнө
“Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулна 19 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: “E-Mongolia” систем эрх мэдлийн төвлөрлийг задлахад онцгой үүрэг гүйцэтгэж байна 19 цагийн өмнө
​ Цензургүй Л.Мөнхбаясгалан говийн бүсийг шуугиулж явна 19 цагийн өмнө
О.Батнайрамдал БЗС-ийн хулгайг сонсголоор илчилье хэмээн уриалга дэвшүүлжээ 19 цагийн өмнө
Богд уулын арын замыг хааж, засварын ажил хийнэ 20 цагийн өмнө
“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын хохирол тогтоох, үнэлгээ хийх ажлын хэсэг хуралдлаа 20 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэдтэй уулзлаа 20 цагийн өмнө
Маргаашаас баруун болон төвийн аймгийн нутгаар нойтон цас орно 20 цагийн өмнө
“Эрэл” компанийн 800 метр газрыг чөлөөлж байна 21 цагийн өмнө
“ГОВИЙН ЧОНО-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, сургуульд 300 гаруй төлөөлөгч оролцоно 22 цагийн өмнө