ХЭРЛЭН ГОЛД ЖИВСЭН 13 НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА


Онцгой байдлын газарт усны ослын тухай дуудлага тасрахгүй ирсээр байгаа ажээ. Тухайлбал, энэ сарын 15-ны өдрийн 18:20 цагт Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 8 дугаар багийн "Далан" гэдэг газар (сумын төвөөс урд зүгт 1 км-т) "Хэрлэн" голд тус багийн харьяат Д (13 настай, эрэгтэй) ороод живсэн тухай дуудлага хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 1 км зам туулан 18:33 цагт ослын газарт очиж, эрэн хайх ажиллагаа зохион байгуулж буй юм байна.

Мөн өдрийн 17:33 цагт Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн "Ханангийн-Антен" гэдэг газар (сумын төвөөс баруун хойд зүгт 55 км-т) Ханбогд сумын Хайрхан багийн "Цагаан хад" гэдэг газраас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Х-гийн эзэмшлийн "Старикс" загварын суудлын автомашин шаварт суусан тухай дуудлага иржээ. Энэхүү дуудлагын дагуу тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 55 км зам туулан, 20:38 цагт очиж, 50 минут ажиллаж татан гаргасан байна.

Энэ сарын 14-ний өдрийн 15:30 цагт Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн "Баяртын-Овоо" гэдэг газар (сумын төвөөс зүүн зүгт 20 км-т) Өгий нууранд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат, иргэн П (43 настай, эрэгтэй) живсэн тухай дуудлага иржээ.

Тус дуудлагын дагуу Архангай аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, Үндэсний аврах бригадын 8 алба хаагч, нийт 19 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан байна. Эрлийн баг наймдугаар сарын 15-ны өдрийн 09:40 цагт иргэн П-гийн цогцсыг нуурын эргээс 12 метрийн зайнаас, 3 метрийн гүнээс олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
У.Отгонбаярт Дорнодын бөхчүүд хөл алдаж гүйхийн учир шалтгаан юу вэ? 11 цагийн өмнө
Х.Болорчулуун: Монголбанк болон арилжааны 7 банк "Шинэ хоршоо" хөдөлгөөний санхүүжилтийг гаргахаар боллоо 15 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооны гишүүн малчны зээл албан ёсоор олгогдох нь баталгаажиж байна 16 цагийн өмнө
“Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулна 16 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: “E-Mongolia” систем эрх мэдлийн төвлөрлийг задлахад онцгой үүрэг гүйцэтгэж байна 16 цагийн өмнө
​ Цензургүй Л.Мөнхбаясгалан говийн бүсийг шуугиулж явна 17 цагийн өмнө
О.Батнайрамдал БЗС-ийн хулгайг сонсголоор илчилье хэмээн уриалга дэвшүүлжээ 17 цагийн өмнө
Богд уулын арын замыг хааж, засварын ажил хийнэ 17 цагийн өмнө
“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын хохирол тогтоох, үнэлгээ хийх ажлын хэсэг хуралдлаа 17 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэдтэй уулзлаа 18 цагийн өмнө
Маргаашаас баруун болон төвийн аймгийн нутгаар нойтон цас орно 18 цагийн өмнө
“Эрэл” компанийн 800 метр газрыг чөлөөлж байна 19 цагийн өмнө
“ГОВИЙН ЧОНО-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, сургуульд 300 гаруй төлөөлөгч оролцоно 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Сонгуулийн саналын хуудасны загвар 19 цагийн өмнө
CЕХ: Ирэх долоо хоногт нэр дэвшигчид тодорхой болно 21 цагийн өмнө
Орон сууцны хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу орц, гарцыг нээнэ 22 цагийн өмнө
Ногоон автобусны түр хороо хуралдаж ч чадахаа байлаа 22 цагийн өмнө
Нарны замд засвар хийх тул замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна 22 цагийн өмнө