ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН ЗАЛУУЧУУД АМИА ХОРЛОЖЭЭ

Admin
5 цагийн өмнө

Сүүлийн саруудад өсвөр насны хүүхэд болон сурагчид хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх болсон талаар хэвлэлийнхэн онцлон бичиж эхлээд байна. 2018 оны эхний есөн сарын байдлаар хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн, худалдсан, тээвэрлэсэн, хууль бусаар хадгалсан гэх 131 хэрэгт 237 хүн холбогдон шалгагдаж байна. Албаныхан эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хувьд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдэх хандлагатай байгааг сануулсаар буй юм.

Энэ сарын 21-ний өдөр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх тасгийн байнгын бүртгэлд байдаг, олон жил хар тамхи хэрэглэсэн хоёр залуу амиа хорлосон хэрэг гарчээ. Энэ нь хар тамхи удаан хэрэглэсэн иргэд сүүлийн шатандаа орж, биеэ удирдах, үг яриагаа хянах боломжгүй болж, сүүлдээ сэтгэл санааны гүн хямралд орсны илрэл аж. Хар тамхийг хэрэглэж эхэлсэн иргэд гарах магадлал гарын таван хуруунд ч хүрэхгүй хувьтай байдаг нь хамгийн аюултай юм.

Өнгөрсөн есдүгээр сард л гэхэд өсвөр насны хүүхэд холбогдсон хар тамхины хэрэг хоёр ч удаа бүртгэгджээ. Мөн Баянгол дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт аравдугаар сарын 10-ны өдөр 17, 18 настай хоёр эрэгтэй мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсныг үйлдэл дээр нь илрүүлэн саатуулж, хүүхдүүдээс биологийн шинжилгээ авахад хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогджээ.

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн таван сурагч хар тамхины хэрэгт холбогдсон бөгөөд тэдний хамгийн бага нь 13 настай дѳрвѳн хүүхэд байсан нь хар тамхины аюул бидэнд хэр ойрхон ирснийг харуулсан томоохон жишээ юм. Хар тамхи хэрэглэж байгаад баригдсан 13 настай дѳрвѳн хүүхдийн хоёр нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй аж.

Ѳсвѳр насны хүүхдүүдийн дийлэнх нь найз нөхдийнхөө хамт хар тамхи хэрэглэж, улмаар хэрэгт холбогдсон байдаг. Тэд бие биедээ сонирхуулж, нэг нэгнээ уруу татах, даган дуурайх хэлбэрээр татагдан орсон байдаг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болдог байна.

Өсвөр насны хүүхдийн хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ сурган хүмүүжүүлэгч багш, эцэг эхчүүдийн толгойны өвчин болж эхэлжээ. Эцэг эхчүүд дунд сургуулийн орчинд хэрхэн хүүхдээ хар тамхины хэрэглээнд ойртуулахгүй, хэрэглүүлэхгүй байх талаар зөвлөгөө авч, мэргэжилтнүүдэд хандаж эхлээд байгаа аж. Ѳчигдѳр орой ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх тасгаас гүйцэтгэх ажиллагаа явуулж, хар тамхи хэрэглэж байсан залуусын бүлэглэлийг илрүүлэн цагдан хорьсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 14 минутын өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 27 минутын өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав 35 минутын өмнө
“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” тогтоолын төслийг батлав 41 минутын өмнө
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ 1 цагийн өмнө
Ойрын хоногуудад зарим нутгаар цас орж, шуургатай байхыг анхааруулж байна 1 цагийн өмнө
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 17 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 17 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 17 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 18 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 18 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 18 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 19 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 20 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 20 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 20 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 20 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 21 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 21 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 23 цагийн өмнө