Засгийн газрыг огцруулах эсэх талаар УИХ-ын чуулганы хуралдаанаар яг одоо хэлэлцэж байна. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлэг У.Хүрэлсүхийн засгийн газар хариуцлага хүлээж огцрох ёстой гэсэн байр суурь дээр нэгдсэн гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан эсрэг байр суурьтай байна.
Ж.Батзандан: Энэ асуудлыг би нам хоорондын асуудал гэж харахгүй байна. Намуудыг бүлэглэл хуралддаг болсон. Монголын төрийг бүлэглэл удирддаг болсон. Би бол бүлэглэлийн гишүүн биш, бүлгийн гишүүн. Би намын тушаалаар бол Засгийн газрын эсрэг зогсох ёстой. Гэхдээ би бол Засгийн газрыг огцруулахын эсрэг байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна