Ц.ЦОГЗОЛМАА: НАМАЙГ ЧӨЛӨӨЛӨӨД ӨГӨӨЧ


Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Түүнийг кабинетын зарчмаар ажиллаж чадаагүй шалтгаанаар албан тушаалаас нь огцруулах саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргаад буй юм.Харин Ц.Цогзолмаа сайд энэ албан тушаалыг өгөхийг яаравчилж буй бололтой. Тэрбээр өнөөдөр байнгын хорооны гишүүдээс өөрийгөө чөлөөлөж өгөхийг гуйсан гэнэ. Энэ тухайгаа "Намайг авч үлдэнэ гэж битгий кноп дараарай, намайг чөлөөлөөд явуулаад өгөөч ээ гэж би байнгын хорооныхноос гуйсан" хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэллээ.

Мөн ЗТХ-ийн сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөрийг нь огцруулж буй асуудалд "Ерөнхий сайд санал өргөн барихдаа Я.Содбаатарыг ЖДҮ-тай холбогдсон учраас чөлөөлж, намайг кноп дарсан учраас огцруулна гэсэн. Энэ шударга уу гэдэгт юм ойлгодог хүмүүс үнэлгээгээ өгөх байх" гэсэн тайлбарыг өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Анхааруулга: Хугарсан хөлөндөө өөрөө чиг тавьж боосноос хүндрүүлжээ 9 минутын өмнө
Монголын 12 боксчин олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө 31 минутын өмнө
Нийслэлийн ИТХ, Пусан хотын ИТХ хооронд найрамдалт, хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа 38 минутын өмнө
Б.Цогтгэрэл: Төрийн нууц энд, тэнд тэнээд явж байдаг юм бол тэр тэнүүлсэн нөхдийн л хариуцлагын асуудал 2 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цагийн өмнө
Төв аймгийн Жаргалант суманд ойн түймэр гарч, 15 га талбай шатжээ 2 цагийн өмнө
МУСТА Г.Эрдэнэтунгалаг 20 жил хамтдаа байсан үзэгч фэнүүддээ зориулж үнэ төлбөргүй тоглолт хийнэ 3 цагийн өмнө
"Хүн амьдралдаа 13-18 мод тарьж ургуулвал амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцаан төлдөг гэж үздэг" 3 цагийн өмнө
Г.Отгонцэцэг: 16 настайгаасаа гагнуурчнаар ажилласан, нүд рүү оч үсрээд уйлж хэвтсэн өдөр надад олон байсан 3 цагийн өмнө
Ойрын тав хоногт цаг агаар ямар байх вэ? 3 цагийн өмнө
У.Отгонбаярт Дорнодын бөхчүүд хөл алдаж гүйхийн учир шалтгаан юу вэ? 14 цагийн өмнө
Х.Болорчулуун: Монголбанк болон арилжааны 7 банк "Шинэ хоршоо" хөдөлгөөний санхүүжилтийг гаргахаар боллоо 19 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооны гишүүн малчны зээл албан ёсоор олгогдох нь баталгаажиж байна 19 цагийн өмнө
“Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулна 20 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: “E-Mongolia” систем эрх мэдлийн төвлөрлийг задлахад онцгой үүрэг гүйцэтгэж байна 20 цагийн өмнө
​ Цензургүй Л.Мөнхбаясгалан говийн бүсийг шуугиулж явна 20 цагийн өмнө
О.Батнайрамдал БЗС-ийн хулгайг сонсголоор илчилье хэмээн уриалга дэвшүүлжээ 21 цагийн өмнө
Богд уулын арын замыг хааж, засварын ажил хийнэ 21 цагийн өмнө
“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын хохирол тогтоох, үнэлгээ хийх ажлын хэсэг хуралдлаа 21 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэдтэй уулзлаа 21 цагийн өмнө