Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд 2019 оны 01 сарын 06-ны орой 23 цагийн орчим иргэн Г-с "Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн 14-р гудамжны үзүүрт ухаангүй дээшээ харсан байдалтай хүн хэвтэж байна" гэж мэдэгдсэний дагуу хэргийн газарт Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид ажиллахад Төв аймгийн харъяат, эрхэлсэн тодорхой ажилгүй 26 настай "А" гэгч нь гадны нөлөөтэй нас барсныг тогтоон Мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулан ажилласнаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг 24 цагийн дотор дайчлан баривчлахад Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо зээлийн 13 дугаар гудамжинд оршин суудаг, Өгөөж чихэр боов ххк-д ажилладаг 28 настай "Е" гэгч болох нь тогтоогдсон бөгөөд амь хохирогчийн эд зүйлийг дээрэмдэх зорилгоор хоолойг нь боомилж амь насыг хохироосон болох нь тогтоодож байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна