Маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны өдөр тохионо. Энэ өдөр эмэгтэйчүүд баярлахаас илүүтэй эрхээ хамгаалж, үгээ хэлэх, үр бүтээлээ үнэлүүлсэн өдөр болгон өнгөрүүлдэг.Тэгвэл ЭХЭМҮТ-өөс олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа эмэгтэй эмч, ажилчдадаа баярын мэнд дэвшүүлсэн байна.Тодруулбал, тус төвийн Төрөх тасгийн эх баригч Б.Буянаа 30 жил ажиллахдаа 7000 гаруй нярайг эх барьж авчээ.Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчидаараа бид бахархаж байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна