Д.Гэрэл нь 1952 онд Улаанбаатар хотод төрсөн. Орос гуравдугаар сургуулийг төгсгөж, ОХУ-д Улсыг аюулаас хамгаалахын дээд сургууль, Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийг дүүргэсэн.
Тэрбээр НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт элчин сайдаар тус тус ажиллаж байжээ.
Д.Гэрэл өмнө нь ТЕГ-ын даргаар 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд томилогдож 2013 оны 5 дугаар сарын 18-ныг хүртэл ажиллаж байсан юм. Харин дахин ТЕГ-ын дарга Б.Хурцыг чөлөөлж оронд нь ТЕГ-ын даргаар Д.Гэрэл томилогдсон.
Зарим эх сурвалжийн мэдээллээр Д.Гэрэл нь ТЕГ-ын даргын үүрэгт ажлаа өгч БНСУ-руу элчин сайдаар томилогдон явж магадгүй гэсэн мэдээлэл байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна