Энэ долоо хоногийн баасан гарагт Шинэ Зеландын Крайстчерч хотын хоёр сүмд гарсан халдлагыг нэг хүн үйлдсэн болохыг тогтоосон тухай тус хотын цагдаагийн газраас мэдээлэв. "Гэмт этгээд болох Австралийн 28 настай иргэн Брентон Таррант нь дээрх халдлагын үйл явцыг "Facebook" нийгмийн сүлжээний хавсралтаар шууд дамжуулан үзүүлсэн. Түүний хамт баривчилсан гурван хүнийг уг хэрэгт оролцоогүй хэмээн үзсэн" гэж Цагдаагийн комиссар Майк Буш хэлжээ.Шинэ Зеланд улсад урьд өмнө нь гарч байгаагүй, аймшигт энэ халдлагын улмаас 50 хүн амиа алдаж, 50 хүн шархадсан юм. Шархдагсдын дундаас хоёр хүний биеийн байдал тун хүнд байгаа аж.М.Буш тэргүүтэй цагдаагийн газрын төлөөлөгчид "Аль-Нур" болон "Линвуд" сүмд гарсан халдлагын хохирогчдын хэн болохыг тогтоохоор ажиллаж байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна