С.Зоригийн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэснийг нотлох бичлэгийг устгасан байжээ. Харин тэрхүү бичлэгийг сэргээж өчигдөр ҮАБЗ-ийн гишүүдэд үзүүлсэн тухай эх сурвалжийн мэдээлэл бий. Цаашдаа эрүүдэн шүүж байгаа бичлэгийг олон нийтэд ил болгох ёстой гэж ЗГ-ын зарим гишүүд үзэж байна. Манай сурвалжлах баг уг бичлэгийн асуудлаар мэдээлэл авахаар Хуульзүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг өрөөнд нь 22 цаг хүртэл хүлээсэн боловч ажлын цаг дууссан гэдгээр ордны хамгаалалтын албаны хүсэлтээр төрийн ордноос гарсан билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна