Х.Хэрлэн нь 1967 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. Тэрбээр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, 'Монгол Шуудан' компанийн ТУЗ-ын дарга, Монголын төмөр замын ТӨХК-ийн дэд дарга, 'Дарханы төмөрлөгийн үйлдвэр' ХК-ийн ТУЗ-ын дарга, Монгол, Болгарын хамтарсан "Монголболгаргео" ХХК-ийн ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаалд ажиллаж байсан байна.
Товч намтар:
- 1975-1985 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын ерөнхий боловсролын сургууль
- 1985-1991 онд Политехникийн дээд сургууль
- 1999-2001 онд МУИС-ийг Эрх зүйч
- 2009 онд ШУТИС-д магистрын зэрэг хамгаалжээ
Ажилласан жилийн туршлага:
- 1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч
- 2000-2006 онд АМХЭГ-т Кадастрын албаны дарга
- 2006-2007 онд Үйлдвэр, худалдааны яаманд Хөнгөн үйлдвэрийн газрын орлогч дарга
- 2007-2010 онд "Эйч Ти Эм" ХХК-ийн Захирал
- 2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлагын газрын дарга
- 2012 оноос "Эйч Ти Эм" ХХК-ийн Захирлын албан тушаалыг хашиж байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна