УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын Дорнод аймагт байрлах гэрт нь хулгайч нар нэвтэрч эд зүйлсийг нь хулгайлсан байна. Эрхэм гишүүн цагдаагийн байгууллагад алдагдагдсан эд хөрөнгөө бүртгүүлж олж өгөхийг хүссэн өргөдөл гаргажээ. Одоогоор хэргийн эздийг олоогүй бөгөөд хуулийн байгууллага ажиллагаа явуулж байгаа бололтой. УИХ-ын гишүүн тойрогтоо ажиллах үеэрээ гэртээ очдог бөгөөд ихэнхидээ эзгүй байдаг тул хулгайд эд зүйлсээ алдсан тухай нутгийн зарим иргэд ярьж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна