Истанбул дахь Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбилэгийн хамт Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ дипломат дугаартай автомашинтай саатуулагдсан. Энэ үедээ 70 кг геройн буюу хар тамхи тээвэрлэж явсан нь тогтоогдсон хэргийн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Б.Баттүшиг нь ТЕГ-т ажилладаг байсан, ГХЯ-ны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэж байсан, дипломат албаны шаардлага ханган яамнаас томилогдсон ажилтан юм.
Зарим эх сурвалжийн мэдээллээр Б.Баттүшиг нь "ХУРАНДАА" цолтой бөгөөд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй хүн ОУ-д Монгол улсын нэрийг доош татаад байна.
Герман улстай Монгол Улс эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хэлэлцээр байхгүй учраас түүний холбогдсон хар тамхины хэрэг Германы хуулийн дагуу шийдэгдэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна