ОХУ-д Тэнгисийн цэргийн хүчний баярыг өргөн тэмдэглэж байна. Энэ баярыг тохиолдуулан Санкт Петербуг хотноо болсон байлдааны усан онгоцны парадыг Ерөнхийлөгч Владимир Путин хүлээн авсан байна. Путин үг хэлэхдээ "Оросын Тэнгисийн цэргийн хүчин ямар ч түрэмгийлэгчид зохих хариуг нь өгөх чадвартай" гэж мэдэгджээ. Байлдааны усан онгоцны баярын жагсаал Сирийн Тартус баазаас эхлээд Владивосток хүртэлх тэнгисийн цэргийн бүх л баазуудад явагдсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна