Дэлхий дээрх цорын ганц луу гэгддэг Комодо арлын варан гүрвэл том бич залгиж байгаа бичлэг интернетэд олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна. Комодо арлын варан гүрвэл нь 3 метр хүртэл урт, 130 кг хүртэл жин татдаг аварга том амьтан. Хүчирхэг биетэй, чадалтай тул дунд зэргийн биетэй гүрвэл нь өөрийн биеэс 10 дахин хүнд буга агнах чадвартай. Түүнээс гадна аманд нь хор ялгаруулдаг тусгай булчирхай байдгийг сүүлд илрүүлсэн.
Индонезид хийсэн бичлэг дээр нэлээд том биетэй бичийг залгиж байгаа нь харуулсан байна. Индонезид энэ гүрвэл нь дархан цаазат амьтан гэж хамгаалалтад байдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна