Аадар бороо их хэмжээгээр орсны улмаас зарим зам үерийн усанд идэгдэж зорчиход хүндрэлтэй болоод байна. Тухайлбал Налайхын зам тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байсан учраас Налайхын товчооноос Баянзүрхийн товчоо хүртэлх замыг хаагаад байсан юм. Тэгвэл замын ажилчид өнгөрсөн шөнө ажиллаж хүндрэлтэй байсан замыг засаж өнөөдөр 2019.08.06-ны өглөө хөдөлгөөнийг нээсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна