Г.Дөлгөөн: Ирээдүйдээ шаналж, өнгөрсөндөө харамсах бус одоо цагаа таашааж, мэдэрч амьдрах нь үнэ цэнтэй амьдрал

О.Шүрэнцэцэг
2024/05/03

”Өнгөрсөнтэйгөө зууралдаж, харамсаж амьдрах бус одоо цагтаа төвлөрч, түүнийгээ таашааж, цаг, мөч бүрээ үнэ цэнтэй өнгөрүүлэхийг эрхэмлэдэг” хэмээн ярих түүнийг Ганбямбын Дөлгөөн гэдэг. Тэр 36 настай, дөрвөн хүүхдийн аав. Банкны салбарт 16 дахь жилдээ ажиллаж байна.

Тэрээр 2008 онд Монголбанканд нягтлан бодогчоор ажлын гараага эхэлж, хоёр жил ажиллажээ. Үүний дараа Хянан шалгалтын газарт банк хариуцсан байцаагчаар зургаан ажил ажилласан аж. Мөн Хөгжлийн банк, Төрийн банкны удирдлагад ажиллаж, хамгийн сүүлд Монгол банкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийн алба хашиж байгаад, 2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр чуулганаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, ажлаа өгсөн байна.

“Сайн байна уу” нэвтрүүлгийн энэ удаагийн зочин Г.Дөлгөөний ярилцлагыг хүргэж байна.

“ЭЭЖЭЭСЭЭ ТУСАРХАГ, НИНЖИН СЭТГЭЛИЙГ, ААВААСАА ТӨЛӨВШИЛ, ХҮМҮҮЖИЛ, ХУВИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ БАЙХЫГ СУРСАН”


Г.Дөлгөөн аав, ээж, эгчтэйгээ Хэнтий аймагт амьдарч байгаад, 1992 онд Улаанбаатар хотод нүүж иржээ. Хүүхэд байхдаа даруухан, бүрэг ичимаий, жаахан зожиг, гэр байх сонирхолтой байсан аж.

Тэрээр “Биеийг нь ээж нь төрүүлж, ухааныг нь аав нь бий болгодог гэдэг шиг. Ээж маань миний зүрх сэтгэлийг бий болгосон юм болов уу гэж боддог. Хүнд их тусархуу занг ээжээсээ өвлөж авсан. Үүнийгээ байнгын ажил хэрэг болгож хүнд хариу нэхэхгүй туслах, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байх юм сан гэж хичээдэг.

Харин аав минь надад төлөвшил, хувийн зохион байгуулалт, ямар хүн болох талаар хангалттай зааж сургасан. Миний аавын хувьд парламентад бага хуралтайгаа нийлээд дөрвөн удаа их хуралд сонгогдож, ард иргэдээ төлөөлж, дуу хоолой нь болж ажилласан. Аав минь багш мэргэжилтэй. Тэр ч утгаараа их зарчимч. Надад маш өндөр шаардлага тавьдаг. Аав надад “Хүн хувийн зохион байгуулалтттай байж амжилтад хүрнэ. Өөрөө хувийн зохион байгуулалтгүй байж ямар ч ажил хийсэн бүх ажлыг унагана шүү. Тиймээс хүн өөрөө өөрөөсөө эхлэх ёстой. Өөрийгөө хөгжүүл, өөртөө анхаарал тавих ёстой шүү” гэдгийг байнга заадаг байсан” гэв.


“АМЬДРАЛЫН ЗӨВ ДАДЛУУДЫГ ӨӨРТӨӨ СУУЛГАЖ, ХҮҮХДҮҮДДЭЭ ҮЛГЭРЛЭХИЙГ ХИЧЭЭДЭГ”

Г.Дөлгөөн эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Түүний эхнэрийг Бямбадоржийн Солонго гэдэг. Эхнэртэйгээ анх МУИС-д оюутан болж, нэг ангид ороод танилцаж байжээ. Одоо тэд арав гаруй жил хамт амьдарч, өнөр өтгөн, аз жаргалтай гэр бүлийг бүтээжээ.

Тэрээр “Бид дундаасаа гурван охин, нэг хүүтэй. Охидтой байх их сайхан. Охид маань ээждээ сайн тусална. Охидтой айлууд мэдэх байх. “Үсээ боогоорой, үсээ самнаарай” гээд л. Миний гарын бугуйнд үсний боолт хэд хэдээрээ явж байна. Иймэрхүү л амьдралын хэв маягтай айл болсон доо.  Охид сайхан, их зөөлхөн. Бүгдээрээ үймүүлээд, хоорондоо ноцолдсон ч тэрүүхэн тэндээ шуугилдаад л өнгөрдөг. Харин хөвгүүд бол өөр юм шиг байна. Нэлээн чанга байдаг юм шиг байна. Хүүтэй болоод л ойлгож байна даа.

Залуу, оюутан байхад амьдралын хэв маяг өөр байсан. Гэр бүлтэй болж, эхнэр, дөрвөн хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж байгаа өрхийн тэргүүн болж буй эр хүний хувьд хүүхдүүддээ зөв амьдралын хэв маягийг өөрөөрөө үлгэрлэх ёстой юм болов уу гэж боддог. Хүнд шаардлага тавихдаа тэр шаардлагадаа өөрөө нийцсэн байх ёстой. Хүүхдүүддээ шаардлага тавихдаа би өөрөө тэр шаардлагадаа нийцэж, хэлэхээс илүүтэй өөрөө үлгэрлэж үзүүлэх нь хамгийн зөв юм болов уу гэж боддог. Иймдээ ч аль болох зөв амьдралын дадлыг хэвшүүлж, хүүхдүүддээ багаас нь суулгая гэж боддог” гэлээ.


“АЗ ЖАРГАЛТАЙ МӨЧ БҮРЭЭ ТААШААЖ, МЭДРЭХ НЬ ЧУХАЛ”

Г.Дөлгөөн ууланд алхаж, бясалгал хийдэг. Түүнээсээ ертөнцийн мөнх бус, хоосон чанарыг олж хардаг тухайгаа хуваалцав.

Тэрээр “Чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэхийг хичээдэг. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг. Үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд ууланд алхана. Сүүлийн үед crossfit  гэдэг спортоор хичээллэх гэж үзэж байна. Мөн бясалгалаар хичээллэдэг. Өөрийгөө мундаг сайн бясалгалч гэж хэлэхэд эрт байх. Бясалгалын техникийг суралцаад, ялангуяа бясалгалын ариун номд суралцаж, түүнээс зөв зүйлийг нь амьдралын хэв маяг болгож, бясалгалын хамгийн том онол болох мөнх бус хоосон чанарыг ойлгоход их том ач тус, дэм өгдөг болов уу гэж боддог.

Хүн ирээдүйтэйгээ зууралдах биш. Өнгөрсөнтэйгөө зууралдаж, харамсаж амьдрах бус зөвхөн одоо цагт амьдрах ёстой юм болов уу. Тэр тусмаа одоо цагаа бодож, одоо цагаа таашааж, одоо байгаа гэр бүл, найз нөхөд, хамт олон, одоо байгаа энэ орчин, энэ цаг мөчөө их гоё таашааж, мэдэрч, цаг мөч бүрийг үнэ цэнтэйгээр мэдэрч явах нь зөв юм болов уу гэж боддог. Мөнхийн ирээдүйгээ бодож, аливаа зүйлд стресстэж яах билээ. Мэдээж зовлон, асуудал ирэх өдрөө ирж л таараа. Гэхдээ түүнийг хэтрүүлж бодон өөрөө өөртөө дарамт үүсгэх шаардлагагүй. Харин зөвхөн одоо цагтаа, одоо цагаа таашааж амьдрах нь хүний амьдралын хамгийн зөв философи юм болов уу. Эргээд бид бүхэн мөнх амьдрах биш. Нэг өдөр л өнгөрүүлсэн амьдралаа бодох байх. Энэ үед сайхан мөчүүд, сайхан дурсамжуудаа л бодох болов уу” гэв.  



2
angry
0
care
5
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.124
2024/05/03
0
0
Энэ Хөгжлийн банк тоносон хулгайч ямар их мөнгөтэй юм бэ. Сайт болгонд төлбөртэй заваан мэдээллээ тавьсан байх юм. Өнөрөө өлсөө юу
Хариулах
2405:5700:303:2ed4:11c7:a4d7:6c08:d2e4
2024/05/03
0
2
Sain zaluu shuu
Хариулах
202.126.89.209
2024/05/03
1
0
Enuugeer dutab gej
Хариулах
2405:5700:301:20d0:2924:9815:b9fb:8e34
2024/05/03
0
0
ergyy dagz,. edniihen setgetsiin umtaishd
Хариулах
202.9.46.95
2024/05/03
0
0
Хүн бүхэн өнгөрсөндөө харамсаж ирээдүйдээ шаналдаг
Хариулах
Шинэ мэдээ
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 3 цагийн өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 5 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 7 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 9 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 11 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 11 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 12 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 13 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий Өчигдөр
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр