АНУ нь 2011 оны гуравдугаар сараас хойш Хойд Солонгост айлчилсан гадаадын бүх иргэнийг нутаг руугаа чөлөөтэй нэвтрэхийг хориглож байгаа тухай Өмнөд Солонгосын Гадаад харилцааны яам мэдээлснийг "Yonhap" агентлаг уламжилжээ.
Өмнөд Солонгосын Гадаад харилцааны яамны мэдээлснээр Хойд Солонгос улсад очиж байсан гадаадын бүх иргэд наймдугаар сарын 6-аас эхлэн АНУ-тай визгүй зорчих эрхийг ашиглаж чадахгүй болно. Өмнөд Солонгос ба АНУ-ын хооронд 90 хоногийн хугацаатай визгүй зорчих тохиролцоо байдаг. Харин шинэ хориг арга хэмжээний дараагаар 2011 оноос хойш хойд хөршдөө айлчилсан 37 мянган өмнөд солонгос хүн Америк руу зорчихоор болбол Элчин сайдын яаманд хандан виз хүсэх шаардлагатай болж байна.
Өмнөд Солонгосын тал нь "Энэ бол АНУ руу орохыг хориглож байгаа хэрэг биш. Очихыг хүссэн хүн эхлээд Консулын газар биечлэн очиж ярилцлагад ороод виз авч, дараа нь АНУ руу нэвтрэх боломжтой" гэсэн байна.
Энэ хориг нь зөвхөн Өмнөд Солонгос гэлтгүй гадаадын бүх иргэдэд хамаатай аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна