Өмнөд Суданы Авейл мужийн 28 мянган хүн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа тухай тус мужийн хөдөө аж ахуйн сайд Жоон Амар Акука мэдэгдсэнийг "Daily Monitor Uganda" сонин уламжилжээ.
Сайдын мэдээлж байгаагаар тус мужид их хэмжээний үер буусны улмаас хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс газар тариалан эрхлэх боломжгүй болсон нь өлсгөлөнгийн гол шалгаан болсон. Өмнөд Суданд 2013 онд дэгдсэн иргэний дайны улмаас хүмүүнлэгийн хямрал эхэлсэн. Сөргөлдөгч талууд 2018 онд гал зогсоох тухай тохиролцсон хэдий ч хүмүүнлэгийн хямрал үргэлжилсэн хэвээр байна. НҮБ-ын нь Өмнөд Суданы хүмүүнлэгийн хямралыг дэлхийн хамгийн ноцтой хямрал гэж тодорхойлсон.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна