Бангладеш улсын анхны цөмийн цахилгаан станц "Руппур"-ын №2 хэсгийн суурь цутгах ажлыг бүрэн дуусгасан тухай барилгын ажлыг гүйцэтгэж байгаа Оросын "Атомстройэкспорт" компанийн харилцаа холбооны алба мэдэгджээ. Энэхүү суурийг цутгах ажил 2018 оны долоодугаар сард эхэлж байсан. ЦЦС-ын суурийг цутгахад 3782 тонн арматур төмөр 23 550 шоо метр бетон ашиглажээ.
Бангладеш нь нийт 2400 МВт хүчин чадал бүхий хоёр цөмийн реактортой цөмийн цахилгаан станцыг Оросын зээлээр барьж байгаа юм. Нийслэл Даккагаас 160 км-ийн зайтай байрлах цөмийн цахилгаан станцыг Оросын "Росатом" корпорацийн салбар "Атомстройэкспорт" барьж байгаа юм байна. Бангладешийн Засгийн газар тус станцыг барихын тулд ОХУ-аас 11,38 тэрбум долларын зээл авсан. Эхний ээлж нь 2023 онд, дараагийн ээлж нь 2024 онд ашиглалтад орсноор Бангладешийн цахилгааны хэрэгцээний 10 хувийг дангаар хангадаг болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна