​ПУТИН ФРАНЦАД АЙЛЧИЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/08/20

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Францад улсад албан ёсны айлчлал хийж, тус улсын Ерөнхийлөгч Макронтой уулзлаа. Путин нь Франын Ерөнхийлөгчийн урилгын дагуу айлчилж байгаа юм. Хоёр улсын төрийн тэргүүн уулзалтын үеэр Орос Францын харилцааг илүү гүнзгийрүүлэх, олон улсын болон бүс нутгийн нэн чухал сэдвүүдээр санал солилцох аж.Уулзалтын үеэр төрийн тэргүүнүүд тус тусын зүгээс нэлээд хэдэн чухал мэдэгдлүүд хийлээ. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Дунд ба ойрын зайн тусгалтай пуужинг хязгаарлах гэрээ хүчингүй болсон хэдий ч Европт АНУ нь өөрийн пуужингаа байршуулаагүй цагт Орос дундын тусгалтай пуужингаа байршуулахгүй байх үүргийг дангаар хүлээж байгаагаа мэдэгдлээ.Харин Францын Ерөнхийлөгч нь ОХУ ба Европын холбоо нь хамтран дэлхийн аюулгүй байдлын шинэ тогтолцоог бий болгох ёстой гээд үүнд Орос ба Франц, Орос ба Европын холбоо шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онолцсон байна. Мөн Оросыг Европын гүрэн гэж мэдэгдээд Европ нь Португалийн Лиссабоноос нь Оросын Владивосток хүртэл газар нутгийг хамардаг гэдэгт итгэж явдгаа хэлсэн байна.Макрон нь хэдхэн хоногийн дараа Биаррицт болох Их долоогийн уулзалтад оролцох тул энэхүү мэдэгдэл нь тус уулзалтын үеэр зайлшгүй хөндөгдөх Орос ба Өрнө дахины асуудлыг хэлэлцэхэд Франц ямаршуу байр суурьнаас хандахыг тодорхой хэмжээгээр харуулсан гэж болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 15 минутын өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 28 минутын өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав 36 минутын өмнө
“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” тогтоолын төслийг батлав 42 минутын өмнө
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ 1 цагийн өмнө
Ойрын хоногуудад зарим нутгаар цас орж, шуургатай байхыг анхааруулж байна 1 цагийн өмнө
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 17 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 17 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 17 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 18 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 18 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 18 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 19 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 20 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 20 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 20 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 20 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 21 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 21 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 23 цагийн өмнө