Хятадын эрх баригчид Тайваний удирдлагад хандан Хонконг дахь эсэргүүцлийн үйл ажиллагааг дэмжихээ зогсоохыг анхааруулан сануулсан тухай "Синьхуа" агентлаг мэдээлж байна.БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Тайваний хэрэг хариуцсан захиргааны албан ёсны төлөөлөгч Ма Сяогуан нь Тайваний эрх баригчдад хандан Хонконгийн хууль журмыг зөрчигсөд болон хэт явцуу үзэлтнүүдийг хөхүүлэн дэмжих нь байж боломгүй зүйл гэж мэдэгдсэн байна.Үүний өмнөхөн Тайван арлын захиргааны тэргүүн Цай Инвэнь нь тус аралд хүрэлцсэн ирж байгаа хонконгчуудад хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх замаар дэмжих үүргийн холбогдох албадад өгсөн тухайгаа мэдээлсэн. Үүнд эх газрын Хятад ихэд бухимдаж байгаа бололтой Тайваний эрх баригчид Хонконгоос дүрвэн ирсэн хүмүүст тусламж үзүүлсэн хэвээр байвал тус арлыг гэмт хэрэгтнүүдийн диваажин болж магадгүй байгааг анхааруулсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна