Туркийн хууль сахиулах байгууллагынхан "ФЕТО" байгууллагатай холбоотой 20 хүнийг баривчилсан талаар "Anadolu Ajansi" агентлаг мэдээлж байна. Баривчлан ажил Туркийн долоон мужид нэг дор явагджээ. Туркийн эрх баригчид ФЕТО –г алан хядах байгууллагын тоонд оруулж, үйл ажиллагааг нь хориглосон байдаг. "ФЕТО"-ийн удирдагч, шашны номлогч Фетхуллах Гюленийг төрийн эргэлт хийх оролдлого хийсэн гэж буруутгадаг. 2016 оны долоодугаар сард Турк цэргийнхэн төрийн эргэлт хийх оролдлого гаргахад 251 хүн амь үрэгдэж, 2200 хүн шархадсан бөгөөд тэр бүхэнд Гюленийг буруутгасан юм.Туркийн эрх баригчид "ФЕТО" байгууллагаас лалын шашин олон оронд байгуулан ажиллуулдаг дунд сургуулиудын үйл ажиллагааг хаалгах талаар идэвхтэй ажиллаж, хэд хэдэн улс дахь турк сургуулиудыг хаалгасан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна