Тарвас хүний эрүүл мэндэд ямар ач тустай вэ


Зуны сүүлээр зөөлөн, сайхан амттай тарвас идэхгүй байхын аргагүй. Гэтэл энэ маань эрүүл мэндэд хэрхэн ач тустай талаарх зөвлөгөөг хүргэж байна. 

Тарваст байх хамгийн үнэт зүйл бол фолийн хүчил бөгөөд энэ нь цусны эргэлтэнд ихээхэн нөлөөтэй, хүний биеийн химийн бодисын тэнцвэрийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Тарвасын бас нэг чухал ашигтай тал нь ликопин хэмээх каротиноид пигмент буюу уг жимсийг улаан өнгөтэй болгодог бодис ихээр агуулдаг явдал юм. Энэхүү ликодин нь хүчтэй антиоксидант бөгөөд хорт хавдрын эд эс бий болохоос урьдчилан сэргийлдэг аж. 

Мөн С витамин ихээр агуулах ба энэ нь судсанд янз бүрийн бөөгнөрөл бий болохоос сэргийлж, судасны ханыг уян хатан болгох замаар зүрхэнд сайн юм. Эдгээр бүх шинж чанар нь хүний биеийн зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, эрчимжүүлнэ.

Тархийг тэжээлээр нөхнө. Тарвасанд ихээр агуулагддаг B амин дэмүүд нь хүнд эрч хүч бэлэглэж, тархийг сэргэг байлгах, төвлөрөл болон санах ойг сайжруулахад тусалдаг.

Жирэмсний эрт үеийн хордлогыг багасгана.

Бие махбодийн эсийн гаднах, доторх шингэний харьцааг тогтвортой байлгаж, биеийн хүчил шүлтийн тэнцвэрийг барьж, хүн эрүүл амьдрах үндэс бүрдэнэ. Тарвасыг хүнсэндээ хэрэглэснээр цусны РН тэнцвэрждэг гэсэн үг.

Ходоодны хүчил ялгаралтыг бууруулж цээж гашуу оргилтыг багасгана.

Бөөр ходоодыг цэвэрлэж үрэвсэлээс хамгаалдаг. Ялангуяа шар өвчнөөр өвчилсөн хүмүүс идэхэд хамгийн тохиромжтой.

Бөөрний чулуу, шээсний хүчлийн нөлөөгөөр үүсэх талстуудаас сэргийлэх үйлчилгээтэй

 Өдөрт 2—2,5 кг шийгуа идэж болно гэж хоол зүйчид үздэг. Ингэж идэхэд шээс хөөх үйлчилгээтэй учраас бөөр, зүрх судасны өвчний үед хавангаас ангижрахад тустай.

 Их тарган хүмүүст тураах зорилгоор хэрэглэдэг.


                                                          Ямар хүмүүс тарвас идэж болохгүй вэ? 

Тарвас нь зарим нэг өвчний үед хориотой байдаг байна. Чихрийн шижин өвчтэй хүн идэж болохгүй бөгөөд учир нь тарваст сахар их хэмжээгээр бий.

Тарвас нь ходоод гэдэсний хямрал, цусны даралт нэмэгдүүлэх, гэдэс дүүргэх зэрэг шинж чанартай учир ходоод гэдэсний янз бүрийн өвчин, өндөр даралттай хүн ихээр идэхгүй байх нь зөв. Эмч нар ийм хүмүүст тарвасыг бага хэмжээгээр, бусад хүнснээс зайтай хугацаагаар идэхийг зөвлөдөг. Гурван нас хүрээгүй хүүхдэд тарвас өгөхгүй байх нь зөв бөгөөд энэ насанд хоол боловсруулах систем маш эмзэг, янз бүрийн хордлогод өртөх магадлал өндөр байна.



4
angry
7
care
4
haha
38
liked
3
love
4
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 13 цагийн өмнө
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 13 цагийн өмнө
Шөнийн автобус үйлчилж байна 15 цагийн өмнө
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 15 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 16 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 18 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 18 цагийн өмнө
Халуун ус хязгаарлана 19 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 19 цагийн өмнө
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ Өчигдөр
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол Өчигдөр
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа 2026/07/14
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ 2026/07/14
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/14
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 2026/07/14
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 2026/07/14
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2026/07/14