Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолтууд өндөрлөж, аваргын төлөө өрсөлдөх багууд тодорлоо. Алтан цомын төлөөх тулаанд Европын хүчирхэг Испани болон дэлхийн аварга цолоо хамгаалагч Аргентин улсын шигшээ багууд шалгарч үлдээд байна.
Энэхүү түүхэн шигшээ тоглолт энэ сарын 20-ны даваа гарагийн 03.00 цагт (Улаанбаатарын цагаар) Нью-Жерси хотын алдарт "MetLife Stadium"-д явагдана.
FIFA-гийн албан ёсны чансааг тэргүүлэгч Аргентин болон Испаний шигшээ багууд ДАШТ-ий шигшээ тоглолтод анх удаа хоорондоо нүүр тулж буй түүхэн тохиолдол болж байна.
Хүрэл медалийн төлөө Франц болон Английн багууд 7 дугаар сарын 19-ний Ням гарагийн 05.00 цагаас Майами хотноо 3-р байрын төлөө тоглоно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна