ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол

Б. Пагамдулам
1 цагийн өмнө

Долоодугаар сарын 20-ноос эдгээр байршлуудад халуун ус хязгаарлана

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас зуны их засварын төлөвлөгөөт зогсолтын хүрээнд 2026 оны долдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 8-ныг хүртэл зарим хэрэглэгчийн халуун усны хангамжийг түр хугацаагаар хязгаарлахаар боллоо. 

Төлөвлөгөөт зогсолтод дараах байршлууд хамрагдана. Үүнд:

  • 1бвгд магистраль: Хурд, Эрэл, Жигүүр Гранд орон сууцны хороолол, Баянгол зочид буудал, Улсын драмын эрдмийн театр, Төв шуудан, Хангарьд ордон, Засгийн газрын ордон, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв болон УДДТ-37, 42-оос хангагддаг хэрэглэгчид.
  • 2бв магистраль: Улсын I төв эмнэлэг, МУБИС, Нийслэлийн Өргөө амаржих газар, СЭЗДС, Сайд нарын II эмнэлэг, УСУГ орчим, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Английн Элчин сайдын яам орчмын хэрэглэгчид.
  • 3аб магистраль: Төрийн тусгай хамгаалалтын газар, ОХУ-ын Элчин сайдын яам, Улсын их дэлгүүр, 40, 50 мянгатын орчмын хэрэглэгчид.
  • 5бв магистраль: Цагдаагийн авто бааз, Замын цагдаагийн газар, Стар Эстэйтс, Континентал зочид буудал, Шинэ үе сургууль орчмын хэрэглэгчид.
  • 11ж магистраль: Залуучуудын соёлын төв, Төв усан бассейн, БНХАУ-ын Элчин сайдын яам, ШУТИС орчмын хэрэглэгчид.

Засварын хугацаанд ямар ажил хийх вэ?

Засварын хүрээнд дулааны шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангах зорилгоор дараах ажлуудыг гүйцэтгэнэ.

  • 1бвгд, 2б, 3аб, 5бв, 11ж магистралийн шугамыг долдугаар сарын 19-26-ны хооронд ажиллагаанд залгах,
  • ДХ-242–ДХ-244 хооронд 2Ф350 мм-ийн голчтой 176 хос метр шугамыг шинэчлэх,
  • ДХ-244–ДХ-249 хооронд 2Ф300 мм-ийн голчтой 362 хос метр шугамыг шинэчлэх,
  • ДХ-11134, ДХ-5114, ДХ-569-2, ДХ-240, ДХ-196 цэгүүдийн таслах болон холбоосны хаалтуудыг шинэчлэн солих,
  • Урсгал засвар, техникийн бусад шаардлагатай ажлуудыг хийх юм.

7
angry
0
care
1
haha
1
liked
1
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цагийн өмнө
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ 1 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө 7 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 9 цагийн өмнө
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа 21 цагийн өмнө
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ Өчигдөр
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна Өчигдөр
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ Өчигдөр
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно 2026/07/13
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/07/13
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 2026/07/12
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/12
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2026/07/11
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/11